Covid-19 гарсантай холбогдуулан Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгал хийлгэсэн даатгуулагчиддаа дараах мэдээллийг хүргэж байна.
Үүнд:
- Та гадаад улсад хөл хорионоос шалтгаалан даатгалын гэрээгээ сунгуулж чадахгүй байгаа бол та манай Facebook Chat bot-оор холбогдож гэрээгээ сунгуулаарай. Бид таны даатгалын гэрээний эх хувийг хувилаж таны Е-мэйл хаягруу түргэн шуурхай илгээх болно.
- Covid-19 өвчинөөс шалтгаалан нислэг саатсан тохиолдолд нөхөн төлбөр олгогдохгүй болохыг анхаарна уу. Учир нь таны даатгалын гэрээнд зааснаар Force Major буюу дэлхий нийтийг хамарсан давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгогдохгүй гэсэн заалтаар хязгаарлагдаж байгаад хүлцэл өчье. Харин авиа компаниас шалтгаалан таны нислэг саатсан бол гэрээний дагуу таны хамгаалалт үйлчилж үнэлгээний дээд хязгаар болох 180$-ийн нөхөн төлбөрийг хүчин төгөлдөр баримтын дагуу олгох боломжтой болно.
- Та гадаадын ямар нэг улсад хөл хорионд орж визээ сунгуулж чадахгүй байгаа бол бидэнтэй холбогдож визний зөвлөгөө аваарай. Бид 24 цагийн турш үнэ төлбөргүй визний зөвлөгөө өгч ажиллаж байна.
Жич: Та визний зөвлөгөө, гэрээ сунгах болон гэрээний зүйл заалтуудтай холбоотой мэдээллийг 9904-3121 дугаарт хандан лавлаарай.