1 |
Даатгалын бүтээгдэхүүний нэр |
Ажиллагсдын хариуцлагын даатгал |
2 |
Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр |
Хариуцлагын даатгал |
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл |
3 |
Даатгалын зүйл |
- Ажилтнуудын ажил олгогчийн өмчинд хүлээх хариуцлага байна.
|
Даатгалын үндсэн эрсдэл |
- Ажил олгогчийн эд хөрөнгөнд учруулсан хохирол;
|
Даатгалын нэмэлт эрсдэл |
|
Даатгалын үнэлгээ |
- Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
|
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ |
0,3%-1,5% байна. |
4 |
Нөхөн төлбөр олголт |
- Даатгагч дараах бичиг баримтуудаас үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:
- Байгууллагын албан тоот
- Даатгалын баталгаа
- Нөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/
- Даатгуулагчийн эсрэг ажил олгогчийн гаргасан нэхэмжлэл
- Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт
- Хохирлын хэмжээг тодорхойлсон баримт
- Шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичиг
- Даатгагч бүрэн, шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
- Нөхөн төлбөрийг Даатгуулагчид эсвэл Даатгуулагчийн буруугаас хохирсон гуравдагч этгээд, эсвэл түүний хууль ёсны өв залгамжлагчид олгоно.
- Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоног хүртэлх хугацаанд нөхөн төлбөрийг шийдвэрлэх ба хөндлөнгийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт гаргуулах зэрэг Даатгагчаас шалтгаалахгүй нэмэлт хугацаа шаардлагатай болсон тохиолдолд нэмэлт 30 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Даатгагч хуулийн хугацаанд нөхөн төлбөрийг шийдвэрлэх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд ажлын хоног тутамд 0.5%-ийн алданги тооцно.
|
5 |
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд |
- Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;
- Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үеийн тохиолдол;
- Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг гүйцэтгэж байхдаа учруулсан хохирлыг;
- Даатгуулагч нь гүйцэтгэж байгаа ажлынхаа дагуу тухайн мэргэжлийг эзэмшээгүй болон мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ нь хууль ёсны биш тохиолдлыг;
- Удирдлагын алдаатай, буруу зааврын дагуу болон шаардлага хангахгүй тоног төхөөрөмж, багаж хэрэглэснээс үүсэн хариуцлагыг;
- Нотолгоогүй хохирол
- Даатгуулагчийн хариуцах хэсэг
- Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;
- Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;
- Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдол
- Учирсан хохирлын шууд бус үр дагавар;
- Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;
- Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;
|