Ач холбогдол:Та Монгол улсын нутаг дэвсгэр дотор өөрийн хөрөнгийг зөөн тээвэрлүүлж авчрахдаа замын турш гарч болзошгүй гэнэтийн санамсаргүй тохиолдлоор үүссэн аваар ослоос болон сүйрэх алга болох, хэсэгчлэн эвдрэх зэрэг бүрэн бүтэн байдлаа алдаж ахин хэрэглэхэд хэцүү болох эрсдэлээс сэргийлэн даатгуулснаар та хөрөнгөндөө замын турш сэтгэл зовохгүй байж хүлээн авах боломжийг олгодог даатгал юм.
Хугацаа: Таны бараа ачигдсанаас хойш хүрэх цэг дээр ирэх хүртэлх 3 сарын хугацаа байна
Үнэлгээ: Та Монгол улсын нутаг дэвсгэрт зөөн тээвэрлэж буй хөрөнгөө даатгуулахдаа тухайн хөрөнгийг ахин худалдаж авч болох үнэ эсвэл ижил төстэй бараа материалыг авч болох үнэ дээр замын зардлыг нэмсэн дүнгээр даатгуулна.
Хураамж: Таны бараа материал хөрөнгө ямар тээврийн хэрэгслээр яаж ирэхээс шалтгаалан даатгуулж буй үнийн дүнгээс 0.18-2.2%-ийн хооронд хураамж төлөөд ачигдан гарснаас хүрэх цэг хүртэлх хугацаанд бүрэн даатгуулах боломжтой.
Нөхөн төлбөр: Таны бараа материал хөрөнгөнд учирсан гэмтэл хохирлыг гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэх засварлах, солих эсвэл завсар үйлчилгээний зардлыг бэлэн мөнгөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
1 |
Даатгалын бүтээгдэхүүний нэр |
ПРАКТИКАЛ ДААТГАЛ ХХК |
2 |
Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр |
Дотоод ачаа тээврийн даатгал |
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл |
3 |
Даатгалын зүйл |
- Даатгуулагчийн тээвэрлэгдэж байгаа ачаа бараа байна.
|
Даатгалын үндсэн эрсдэл |
- Гал, тэсрэлт
- Тээврийн хэрэгсэл онхолдох,
- Тээврийн хэрэгсэл бусад гадны биеттэй мөргөлдөх, шүргэлдэх
- Ачааг буулгах үеэр осолдох
- Байгалийн гамшиг, түүний үр нөлөө
- Тээврийн хэрэгсэл, сав, өргөгч ачааны вагон,чингэлэг эсвэл бараа хадгалагдаж буй газар үерт автах
- Барааг ачиж буулгах үеэр савлагаа боолт бүрэн гэмтсэнээс үүдэн унах осолдох, гэмтэх
|
Даатгалын нэмэлт эрсдэл |
|
Даатгалын үнэлгээ |
- Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
|
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ |
0,1% – 2,3% байна. |
4 |
Нөхөн төлбөр олголт |
- Даатгагч дараах бичиг баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:
- Даатгалын баталгаа
- Нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг
- Нөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/
- Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт
- Хохирлын хэмжээг тодорхойлсон баримт
- Даатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)
- Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/
- Шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичиг
- Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.
- Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.
- Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл хохирсон гуравдагч этгээдэд олгоно.
|
5 |
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд |
- Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;
- Барааны ердийн элэгдэл хорогдол ууршилт зэрэг гадны нөлөөгүй өөрчлөлтүүд;
- Даатгуулагчийн ачаа барааг Монгол Улсын хуулинд заасан журам нөхцөлийн дагуу хураасан, устгасан;
- Шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл, сав (вагон, контейнер болон барааг агуулж байгаа бусад бүх төрлийн сав), баглаа, боодол бэхэлгээний улмаас гарсан хохирлууд;
- Ачаа барааны өөрийнх нь шинж чанараас шалтгаалж гарсан хохирлууд, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнд тээвэрлэлтийн явцад гарсан чанарын өөрчлөлтүүдээс шалтгаалсан хохирол;
- Замд саатсаны улмаас үүссэн санхүүгийн хохирол;
- Тээвэрлэгчийн санхүү төлбөрийн чадварын хүндрэлээс шалтгаалан гарсан хохирол;
- Нотолгоогүй хохирол
- Даатгуулагчийн хариуцах хэсэг
- Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;
- Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;
- Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдол
- Учирсан хохирлын шууд бус үр дагавар;
- Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;
- Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;
|