Ач холбогдол: Танай байгууллага үйл ажиллагаа явуулж байхдаа гуравдагч этгээдийн буюу бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд амь насанд хохирол учруулснаас бусдын өмнө хүлээх хуулийн хариуцлагыг даатгалын компани таны өмнөөс хүлээж бусдад учирсан хохирлыг барагдуулах зорилготой даатгал юм.
Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.
Үнэлгээ: Танай байгууллага Байгуулагын хариуцлагын даатгалд даатгуулахдаа үнэлгээг даатгалын компанитай харилцан тохиролцож тогтоох ба тогтоосон үнэлгээ нь даатгуулагч байгууллагын үйл ажиллагаа явуулж байхдаа бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлыг даатгалын компаниас төлж барагдуулах нөхөн төлбөрийн дээд хязгаар юм.
Хураамж: Үнэлгээг тогтоосны дараа тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог бусдын өмнө хүлээх хариуцлагын хэмжээнээс хамааран тогтоосон үнэлгээнээс 1.0%-3.0%-иар тооцон даатгалын компанид хураамж төлсөнөөр нэг жилийн хугацаанд эрсдэлээ бүрэн даатгуулах боломжтой юм.
Нөхөн төлбөр: Бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд гэмтэл хохирлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн мөнгөн хэлбэрээр эсвэл даатгалын компанийн сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зэрэг засвар үйлчилгээний зардлын дүнгээр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
Бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд Эмнэлэг, эмчилгээний зардал, буяны ажлын зардлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө. Мөн шүүхийн зардлыг нэмэлтээр даатгалын компани төлж барагдуулна.
1 |
Даатгалын бүтээгдэхүүний нэр |
Байгууллагын хариуцлагын даатгал |
2 |
Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр |
Хариуцлагын даатгал |
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл |
3 |
Даатгалын зүйл |
- Даатгуулагч байгууллагын үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулснаас үүсэх хуулийн хариуцлага байна.
|
Даатгалын үндсэн эрсдэл |
- Даатгуулагч байгууллагын эзэмшил, өмчлөлийн талбайд даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн
- Амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах
- Эд хөрөнгөд хохирол учруулах
|
Даатгалын нэмэлт эрсдэл |
|
Даатгалын үнэлгээ |
- Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
|
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ |
0,2%-1,8% байна. |
4 |
Нөхөн төлбөр олголт |
- Даатгагч дараах бичиг баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:
- Даатгалын баталгаа
- Нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг
- Нөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/
- Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт
- Хохирлын хэмжээг тодорхойлсон баримт
- Даатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)
- Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр
- Шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичиг
- Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.
- Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.
- Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл хохирсон гуравдагч этгээдэд олгоно.
|
5 |
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд |
- Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;
- Нотолгоогүй хохирол
- Даатгуулагчийн хариуцах хэсэг
- Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;
- Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;
- Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдол
- Учирсан хохирлын шууд бус үр дагавар;
- Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;
- Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;
|