1 |
Даатгалын бүтээгдэхүүний нэр |
Банкны харилцагчийн эрсдэлийн даатгал |
2 |
Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр |
Хөрөнгийн даатгал |
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл |
3 |
Даатгалын зүйл |
- Даатгуулагч банкны харилцагчийн интернет банкруу нэвтрэх нууц үгээ алдах, картаа хулгайд алдах, дээрэмдүүлэх хохирол байна
|
Даатгалын үндсэн эрсдэл |
- Нууц үг хулгайд алдах
- АТМ-аас бэлэн мөнгө авсаны дараа дээрэмдэх
- Хүч хэрэглэн АТМ-аас бэлэн мөнгө авахуулан дээрэмдэх
- Зээлийн картаа хулгайд алдах, зээлийн картыг хуулбарлах, картын мэдээллийг ашиглан АТМ-аас бэлэн мөнгө авах
- Түрийвч суйлах болон хулгайлах, кредит картны мэдээллийг ашиглах, хуулсны дараа АТМ-аас зарлага хийгдэх
- Кредит болон дебит картыг суйлах, булаах мөн тухайн картыг хэрэглэх эрхгүй хүн хууль бусаар ашиглах
- Хулгайд алдсан, хаяж гээгдүүлсэн бөгөөд энэ тухай зарлагдсан картыг хууль бусаар хэрэглэх
- Гар утсаа хулгайд алдсаны улмаас гарсан гар утасны төлбөр тооцоо
- Хүч хэрэглэн зарлага хийлгэх
- Хуулийн зөвлөгөө
|
Даатгалын нэмэлт эрсдэл |
|
Даатгалын үнэлгээ |
- Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
|
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ |
2,000 – 3,500 төгрөг байна. |
4 |
Нөхөн төлбөр олголт |
- Даатгагч дараах бичиг баримтуудаас үндэслэн нөхөн төлбөр олгоно.
Үүнд: – Цагдаагийн тодорхойлолт;
- Нөхөн төлбөрийн маягт /бүрэн бөглөсөн, огноог оруулсан, гарын үсэг зурсан байх;
- АТМ-аас бэлэн мөнгө авсан баримт (зарлагын дүн, цаг, өдөр, АТМ байршил гэх мэт мэдээллийг харуулсан байх);
- Санхүүгийн байгууллагаас тухайн гүйлгээ (цаг, өдөр, дүн тухайн байршил зэргийг дурдсан) хийгдсэнийг нотлох баримт;
- Санхүүгийн байгуулагаас тухайн АТМ –д гэмт этгээд механикаар өөрчлөлт хийн түүний картны мэдээллийг ашигласныг (цаг, өдөр, дүн тухайн байршил зэргийг дурдсан) нотлох баримт
- Гар утсаа дээрэмдүүлсэн тохиолдолд мөн санхүүгийн байгууллагаас тухайн гүйлгээ гүйлгээ (цаг, өдөр, дүн тухайн байршил зэргийг дурдсан) хийгдсэнийг нотлох баримт;
- Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагчид нь олгоно.
- Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.
|
5 |
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд |
- Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;
- Нотолгоогүй хохирол
- Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;
- Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;
- Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдол
- Учирсан хохирлын шууд бус үр дагавар;
- Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;
|