Ач холбогдол: Танай байгууллага үйл ажиллагаа явуулж байхдаа гуравдагч этгээдийн буюу бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд амь насанд хохирол учруулснаас бусдын өмнө хүлээх хуулийн хариуцлагыг даатгалын компани таны өмнөөс хүлээж бусдад учирсан хохирлыг барагдуулах зорилготой даатгал юм.
Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.
Үнэлгээ: Танай байгууллага Байгуулагын хариуцлагын даатгалд даатгуулахдаа үнэлгээг даатгалын компанитай харилцан тохиролцож тогтоох ба тогтоосон үнэлгээ нь даатгуулагч байгууллагын үйл ажиллагаа явуулж байхдаа бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлыг даатгалын компаниас төлж барагдуулах нөхөн төлбөрийн дээд хязгаар юм.
Хураамж: Үнэлгээг тогтоосны дараа тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог бусдын өмнө хүлээх хариуцлагын хэмжээнээс хамааран тогтоосон үнэлгээнээс 1.0%-3.0%-иар тооцон даатгалын компанид хураамж төлсөнөөр нэг жилийн хугацаанд эрсдэлээ бүрэн даатгуулах боломжтой юм.
Нөхөн төлбөр: Бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд гэмтэл хохирлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн мөнгөн хэлбэрээр эсвэл даатгалын компанийн сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зэрэг засвар үйлчилгээний зардлын дүнгээр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
Бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд Эмнэлэг, эмчилгээний зардал, буяны ажлын зардлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө. Мөн шүүхийн зардлыг нэмэлтээр даатгалын компани төлж барагдуулна.
1 |
Даатгалын бүтээгдэхүүний нэр |
Барилга угсралтын иж бүрэн даатгал |
2 |
Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр |
Барилга угсралтын даатгал, Хариуцлагын даатгал |
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл |
3 |
Даатгалын зүйл |
Барилга угсралтын даатгалын хувьд:
- Баригдаж буй барилга байна.
- Барилгын материал, түүхий эд, барилга угсралтын ажлын талбай дээр байгаа ажилд ашиглагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм байна.
- Барилгын ажиллагсдын түр сууц, эд материалын агуулах байна.
Барилга угсралтын хариуцлагын даатгалын хувьд:
- Даатгуулагч байгууллагын үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулснаас үүсэх хариуцлага байна.
|
Даатгалын үндсэн эрсдэл |
Барилга угсралтын даатгалын хувьд:
- Гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт
- Газар хөдлөлт, үер, аянга цахилгаан, хүчтэй аадар бороо, хүчтэй цасан болон шороон шуурга, хүчтэй мөндөр зэрэг байгалийн эрсдэл
- Гуравдагч этгээдийн амь нас, эд хөрөнгө
- Бусад гэрээгээр хязгаарлагдаагүй эрсдэл
Барилга угсралтын хариуцлагын даатгалын хувьд:
- Даатгуулагч байгууллагын эзэмшил, өмчлөлийн талбайд даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн
- Амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах
- Эд хөрөнгөд хохирол учруулах
|
Даатгалын нэмэлт эрсдэл |
|
Даатгалын үнэлгээ |
- Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
|
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ |
Барилга угсралтын даатгалын хувьд:
0,11% – 1,8% байна.
Барилга угсралтын хариуцлагын даатгалын хувьд:
0,18%-1,5% байна. |
4 |
Нөхөн төлбөр олголт |
- Даатгагч дараах бичиг баримтуудаас үндэслэн нөхөн төлбөр олгоно. Үүнд:
- даатгалын баталгаа
- нөхөн төлбөрийн маягтыг Даатгагчаас авч бөглөнө.
- хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт
- Даатгуулагч хураамжийг хэсэгчлэн төлж байсан үед даатгалын тохиолдол үүсвэл төлсөн хураамжинд ноогдох даатгалын үнэлгээг баримтлан нөхөн төлбөрийг тооцно.
- Даатгагч бүрэн, шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон Нөхөн төлбөрийг хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданг тооцож Даатгуулагч, Даатгагч байгууллагаас нэхэмжлэнэ.
- Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл даатгуулагчийн ажилтанд эсвэл ажилтны хууль ёсны өв залгамжлагчид нь олгоно.
- Энэ нөхцөлийндагууДаатгагчидмэдэгдсэний дагуу Даатгуулагч бага хэмжээний хохирлыг засах эсвэл орлуулж болох ба бусад бүх тохиолдолд Даатгагчийн төлөөний хүн аливаа засвар өөрчлөлт хийгдэхээс өмнө гэмтэл хохирлыг шалгах эрхтэй. Хэрэв тухайн нөхцөл байдалд тохирсон хангалттай өгсөн хугацаанд Даатгагчийн төлөөний хүн үзлэг шалтгалтйг хийгээгүй бол Даатгуулагч засаж орлуулах ажлыг хийх эрхтэй.
- Хэрэв түр зогсолтгүйгээр зохих засвар хийгдээгүй тохиолдолд Энэ гэрээний дагуу Даатгагчийн хариуцлага нь хохирол гэмтлийг дэмжиж үргэлжлүүлж байгаа аливаа зүйлийг зогсоох ёстой.
|
5 |
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд |
- Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;
- Нотолгоогүй хохирол
- Даатгуулагчийн хариуцах хэсэг
- Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;
- Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;
- Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдол
- Учирсан хохирлын шууд бус үр дагавар;
- Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;
- Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;
|