Даатгалын үндсэн эрсдэл |
- Ажиллаж байх үеийн эрсдэл(онхолдох, мөргөлдөх, гулсах, унах, хөрсний нуралтаас онхолдох, биет зүйлд цохиулах)
- Байгалийн бүх төрлийн эрсдэл (ой хээрийн түймэр, газар хөдлөлт, аянга цахилгаан, мөндөр, үер, хөрс чулууны нуралт, хүчтэйсалхи, цасан болон шороон шуурга);
- Галтүймэр, тэсрэлт, дэлбэрэлт /гадны нөлөөллөөс үүдэлтэй/
- Ажиллаагүй байх үеийн буюу гараж, зогсоол, талбай дээр байх үед гарах дээрх эрсдэлүүд (биет зүйл мөргөх, унах, барилга, байгууламжийн нуралт, цөмрөлт, биет зүйлд өртөх, гал, байгалийн гамшигт өртөх эрсдэл, сантехникийн гэмтэлээс үүдэн гарах хохирол);
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс үүдсэн эрсдэл, тухайн байгууллагын эсрэг чиглэсэн иргэний хөдөлгөөн хамаарна;
|
5 |
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд |
- Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;
- Хөргөөлтийн шингэн болон бусад шингэний хөлдөлт, тослох болон хөргөөлтийн шингэний дутагдал, тосолгооны гажиг болон ямар нэгэн гажиг доголдолоос үүдсэн хохирол, буруу ашиглалт, цахилгааны эвдрэл, механикийн эвдрэлээс үүдсэн хохирол;
- Шатахуун түлш, тос тосол болон бусад туслах материалуудын хохирол;
- Гэмтэлтэй тоног төхөөрөмжийг ажиллуулснаас учрах эрсдэл эсвэл засварыг бүрэн гүйцэтгээгүй ажиллуулснаас учрах эрсдэл, зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүйгээс үүдсэн хохирол, турших шалгах, зориулалтын бус зорилгоор ашигласнаас үүдсэн эвдрэл хохирол, мотор цохих;
- Орлуулж болдог эд ангиуд: өрөм, ир, нарийн шүд, хутга эсвэл бусад хэрчигч ир, билүү, хөрөө, хөрөөний ир болон бусад огтлох эд ангиуд, хэв, хошуу, эсгүүр, бутлах болон давтах тавцангууд, газар хагалагч, шигшүүр, олс, бүс, татлага, гинж, өргөгч болон туузан дамжуулагчийн тууз, аккумулятор, чийдэн, цэнэглэгч, угаагч, дугуйболон дугуйн гадуур бүрээс, олгойнд учирсан хохирол, оосор уяа, холбох кабель болон утаснууд, уян хоолойнууд, тогтмол солих өрөх болон савлах, холбох материалуудын эвдрэл гэмтэл болон хохирол;(гэхдээ эдгээр хохирол нь энэхүү гэрээний 5.1-д заасан даатгалын эрсдэлээс үүссэн хохирол бол нөхөн төлбөр олгогдоно)
- Ашиглалт, байнгын ажиллагааны нөлөөллийн шууд үр дагавар болох эвдрэл гэмтэл (хэвийн элэгдэл хорогдол, зэврэлт, агаар мандлын бохирдолт, шавьж хорхой, шимэгчдийн үзүүлсэн нөлөө, эсвэл хэрэглэгдээгүй удсанаас, эсвэл агаарын байдлаас шалтгаалсан элэгдэл, ялзралт, цагийн урсгалаар үйлчилгээ үзүүлдэг хүчин зүйлсээс шалтгаалсан өнгө, загвар хийцийн өөрчлөлт, гоозүйн гажиг) болон үйлдвэрийн гажиг;
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм хэтрүүлэн хэрэглэсэн, мэргэжлийн бус ажил гүйцэтгэх гэрээгүй хүн ашиглах, жолоодох үед гарсан хохирол;
- Нотолгоогүй хохирол
- Даатгуулагчийн хариуцах хэсэг
- Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;
- Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;
- Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдол
- Учирсан хохирлын шууд бус үр дагавар;
- Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;
- Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;
|