Ач холбогдол: Та өөрийн эзэмшдэг хөрөнгүүдийг гэнэтийн гадны нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвэнд оруулах зардлыг төлүүлэх боломжийг олгодог даатгал юм.
Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.
Үнэлгээ: Та өөрийн хөрөнгөө даатгуулахдаа таны хөрөнгөтэй ижил төстэй үзүүлэлттэй өөр хөрөнгийг худалдан авч болох болон буцаагаад та өөрийн хөрөнгөө зарах үнээр даатгуулна.
Хураамж: 0.13%-0.18% -ийн хооронд байх бөгөөд танай байгууллагын онцлог, эрсдэлийн шинжилгээнээс хамааран хэлбэлзэх боломжтой.
Нөхөн төлбөр: Таны хөрөнгөнд учирсан гэмтэл хохирлыг гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэх засварлах, солих эсвэл завсар үйлчилгээний зардлыг бэлэн мөнгөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
1 |
Даатгалын бүтээгдэхүүний нэр |
Эд хөрөнгийн даатгал |
2 |
Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр |
Хөрөнгийн даатгал |
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл |
3 |
Даатгалын зүйл |
- Даатгуулагчийн эд хөрөнгө байна
|
Даатгалын үндсэн эрсдэл |
- Галын эрсдэл
- Байгалийн эрсдэл
- Цахилгааны эрсдэл
- Сантехникийн эрсдэл
- Ус чийгний эрсдэл
- Гуравдагч этгээдээс хохирол учруулах эрсдэл
- Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
- Хулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах эрсдэл
- Дээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах эрсдэл
|
Даатгалын нэмэлт эрсдэл |
|
Даатгалын үнэлгээ |
- Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
|
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ |
0,06% – 1,5% байна. |
4 |
Нөхөн төлбөр олголт |
- Даатгагч дараах бичиг баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:
- Даатгалын баталгаа
- Нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг
- Нөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/
- Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт
- Хохирлын хэмжээг тодорхойлсон баримт
- Даатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)
- Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр
- Шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичиг
- Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.
- Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.
- Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагчид олгоно.
|
5 |
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд |
- Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;
- Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарах хохирол;
- Алдаатай болон буруу төсөл, загвар ашигласан эсвэл чанарын шаардлага хангахгүй материал хэрэглэсэн, буруу тооцож хийсэн эд хөрөнгийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг засах, залруулах, орлуулахтай холбогдон гарсан зардал
- Засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол;
- Үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчийн гэрээ, хуулиар хариуцлага хүлээх тохиолдол, эсвэл үйлдвэрийн дефект, гэмтэл;
- Даатгуулагчийн талын удирдах хүмүүс, түншүүд, ажиллагсдын үйлдсэн хулгай дээрмийн хохирол;
- Тооллого бүртгэлийн үеэр илэрсэн хөрөнгийн дутагдал, шамшигдал;
- Дотоод хий эсвэл шингэний даралтаар ажиллах бойлер болон аппарат, компрессор эсвэл адил төстэй дотоод хөдөлгүүрийн тэсрэлтээс үүдсэн хохирол;
- Албан ёсны эрх мэдэл бүхий байгууллага хуулийн дагуу хураан авах, баривчлан хорих зэрэг үйлдлийн улмаас учирсан хохирол
- Нотолгоогүй хохирол
- Даатгуулагчийн хариуцах хэсэг
- Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;
- Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;
- Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдол
- Учирсан хохирлын шууд бус үр дагавар;
- Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;
- Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;
|