Туслах цэс
МэдээлэлЗөвлөгөөАжлын байрХолбоо барихНэвтрэх

Бид MNS ISO 9001:2016 чанарын удирдлагын стандартын гэрчилгээгээ авлаа.

2017-10-21   876

Практикал Даатгал ХХК нь даатгалын салбар төдийгүй санхүүгийн салбарт хамгийн анх үйлчилгээний чанарын стандартыг 2010 оноос хэрэгжүүлж эхлэн 2013 онд MNS ISO 9001:2010 стандартыг баталгаажуулж байсан бол 2016 оноос үйлчилгээний чанарын удирдлагын стандартаа шинэчлэн ISO 9001:2015 буюу MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж 2017 оны 10 сард 3 жилийн хугацаатай баталгаажуулалтаа гардан авлаа.

Энэхүү үйл явдал нь зүгээр нэг сертификат авч байгаа хэрэг бус Практикал Даатгал ХХК нь цаг ямагт харилцагч үйлчлүүлэгч та бүхнийхээ сэтгэл ханамжийг дээдлэн өдөр бүр үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан байгууллагын соёл болгон хэвшүүлж, МЭРГЭЖЛИЙН, ЁС ЗҮЙТЭЙ үйлчилгээ үзүүлж ирснийг илтгэж байгаа юм.

Бид цаашид ч бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам бүр хялбар, ойлгомжтой, олон улсын стандартад нийцсэн байлгаж, үйлчилгээ авахаас эхлээд эрсдэл бий болсон үед ч танд хамгийн ойр байхын төлөө хичээж ажиллах болно.

Практикал даатгал ХХК - Ирээдүйд Илүү Итгэлтэй

МОНГОЛ ТҮМЭН МИНЬ СЭТГЭЛ ТҮВШИН БАЙХ БОЛТУГАЙ.





» буцах
Даатгалын тооцоолуурОнлайн туслахСалбарууд & Утас