Туслах цэс
МэдээлэлЗөвлөгөөАжлын байрХолбоо барихНэвтрэх

Монгол улсад байгууллагын даатгалыг захиалгад суурилсан аргачлалаар, фасилити хэлбэрээр хам даатгах гэрээг COVERHILL брокерын практистай хамтарч байгууллаа

2018-01-31   354

Монгол улсад байгууллагын даатгалыг захиалгад суурилсан аргачлалаар, фасилити хэлбэрээр хам даатгах гэрээг БОДЬ ДААТГАЛ, МОНРЕ ДААТГАЛ, ПРАКТИКАЛ ДААТГАЛ, НОМИН ДААТГАЛ нар COVERHILL брокерын практистай хамтарч байгууллаа.

Зохион байгуулалтын энэ хэлбэр нь Монголын даатгалын салбарын төдийгүй зарим хөгжингүй орны даатгалын салбарт анх удаа гэдгээрээ онцлог болж байна. Бид энэ гэрээгээр: 1) Хүмүүст даатгалыг илүү ойлгомжтой, хэрэглэхэд хялбар болгож, хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэх 2) Даатгагчдад мэргэжлийн чадамжаа дээшлүүлж, даатгалын ажилчдад ажилдаа дурлах шалтгаан нэмэх, карьерийн сонголтдоо итгэж үнэмших 3) Даатгалын хураамжийн гадагш урсгалыг удирдах 4) Дотоодын даатгагчдын эрсдэл даах чадамжийг нэмэгдүүлэх 5) Салбарын нэгдмэл байдлыг дэмжих, хамтын ажиллагааг дээшлүүлэх гэсэн оролцогч бүх талууддаа ашигтай, шударга, таатай үр дүнгүүдийг бий болгохыг эрмэлзэнэ.

 

Оролцогч талууд нийтээрээ:

1) Хүлээн зөвшөөрөх үнэт зүйлс, итгэл үнэмшил, цээрлэх зүйлсийг агуулснаараа үндсэн хууль мэт эвлэлдэн нийлэх алс хэтээ нэлээн тунгаан бодож байж хийсэн хүчирхэг санаачлагыг агуулсан

2)  Тодорхой зорилготой түүндээ хэрхэн хүрэх төлөвлөгөө ба аргачлалыг багтааснаараа функцониал агуулгатай

3) Хэн юу хийх, ямар хариуцлага хүлээхээ нарийн тодорхойлсноороо шударга, рационал агуулгатай тул энэ гэрээ нь ганц даатгалын салбар гэхгүй бусад салбаруудад үлгэр дуурайлал, түүчээлэл болоосой гэж хүсч байна.

Оролцогч талууд нийтээрээ 1) Хүлээн зөвшөөрөх үнэт зүйлс, итгэл үнэмшил, цээрлэх зүйлсийг агуулснаараа үндсэн хууль мэт эвлэлдэн нийлэх алс хэтээ нэлээн тунгаан бодож байж хийсэн хүчирхэг санаачлагыг агуулсан 2)  Тодорхой зорилготой түүндээ хэрхэн хүрэх төлөвлөгөө ба аргачлалыг багтааснаараа функцониал агуулгатай 3) Хэн юу хийх, ямар хариуцлага хүлээхээ нарийн тодорхойлсноороо шударга, рационал агуулгатай тул энэ гэрээ нь ганц даатгалын салбар гэхгүй бусад салбаруудад үлгэр дуурайлал, түүчээлэл болоосой гэж хүсч байна.

 





» буцах
Даатгалын тооцоолуурОнлайн туслахСалбарууд & Утас