Туслах цэс
МэдээлэлЗөвлөгөөАжлын байрХолбоо барихНэвтрэх

Практикал Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Гантөмөр - 15 жилийн ойн мэндчилгээ

2018-12-18   99

Практикал Даатгал ХХК - Гүйцэтгэх захирал О.Гантөмөр

15 жилийн ойн мэндчилгээ

Монгол улсын даатгалын салбарт Практикал Даатгал ХХК хэмээх энэ айл үүсгэн байгуулагдаж, эрхэм харилцагч даатгуулагчид, хамтрагч түншүүд, хамт олонтойгоо нэгэн 15 жилийг үдэж, дараагийн 15 жилийнхээ түүхийн хуудсыг нээх баяраа тэмдэглэж нэгэн үдшийг үдлээ. Бид харилцагчиддаа хамтдаа эрсдэлээ хуваалцаж, хамтдаа хөгжих тулгуур нь болж өнөөдрийг хүрсэндээ таатай байдгаа илэрхийллээ. Шилдэг сайн ажилтануудаа шагнаж урамшууллаа. Компанийн үүсгэн байгуулч, хөрөнгө оруулагч, үргэлж бодлогын чиглэлээр хангаж, туслаж дэмжиж байдаг ТУЗ-ийн гишүүддээ хүндэтгэл үзүүллээ.

Даатгалын бизнес гэдэг харилцагч бүртээ амлалт өгч эрсдэлүүдийг нь хуваалцахаар болзол тохирдог, тохиролцсон болзолоо л биелүүлдэг хатуу зарчим, шударга тогтолцоотой. Үүнийгээ биелүүлж байж оршин тогтнодог хамтын систем. Хамтдаа байсан харилцагчид, түншүүд, хамт олондоо дахин талархсанаа илэрхийлье.

 





» буцах
Даатгалын тооцоолуурОнлайн туслахСалбарууд & Утас