Компанийн тухай

Практикал Даатгал ХХК 2003 онд 100% үндэсний хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж өнөөг хүртэл даатгалын салбарт шинэ өнгө төрх, шинэлэг бүхний анхдагч нь байж даатгуулагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна. Бид нэн тэргүүнд харилцагчаа гэх чин сэтгэл, хурд, ур чадвар, нээлттэй байдал, хамтын ажиллагааг үнэт зүйлээ болгон ажилладаг бөгөөд орон даяар 21 аймагт салбараа нээж, 330 суманд төлөөлөгчтэйгээр даатгалын сүлжээ бий болгон, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.

Зорилго

Бид чанартай, инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн найдвартай, хурдан үзүүлж, харилцагчиддаа сэтгэл амар байх боломжийг олгоно

map
health
Найдандорж
Түмэндэмбэрэл
Гүйцэтгэх захирал
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Практикал Даатгал ХХК-тай хамтран ажилладаг эрхэм харилцагч та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Манай компани анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ салбартаа манлайлагч нь байж, анхны онлайн даатгалын үйлчилгээ болон чанарын менежментийн ISO стандартыг нэвтрүүлэн, хот болон орон нутгийн бүх салбарууддаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Даатгал нь нийгмийн эрсдэлийг тодорхой хэмжээнд хуваалцаж цаашид өөрөө хөгжих боломжоор нь хангаж өгдөг хамгийн буянтай бизнес юм. Бид зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэн нийт харилцагч даатгуулагч, хөрөнгө оруулагч байгууллагууддаа илүү хариуцлагатай, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг технологийн дэвшилтэй хослуулан хүргэж байна.

2003 оноос идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж буй манай компани харилцагч та бүхний дэмжлэгтэйгээр чадварлаг боловсон хүчин өсгөж хөгжүүлэн өдрөөс өдөрт өргөжин тэлж, цар хүрээ, ололт амжилтаа бататган өнөөгийн хамгийн шилдэг даатгалын компаниудын тоонд зүй ёсоор орж байгааг дуулгахад таатай байна.

Өдрөөс өдөрт улам хурдацтайгаар шинэчлэгдэн өөрчлөгдөж буй амьдралын хэв маяг, бизнесийн орчны ахиц дэвшил, түүнд учирч болзошгүй эрсдэлийг удирдахад туслахыг бид ямагт хичээн ажилладаг бөгөөд харилцагч, даатгуулагчидтайгаа хамтдаа сурч, хамтдаа хөгжиж, эрсдэлгүй нийгмийн сайн сайхны төлөө нэгэн зорилготой, нягт холбоотой хамтран ажиллана гэдгээ илэрхийлье.
Эрхэм харилцагч, даатгуулагч та бүхний ажил үйлс өргөжин дэвжиж, аливаа эрсдэлээс ангид, ирээдүйд илүү итгэлтэй, амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!
healthУдирдлагын баг
member
Мөнхтогтох
Алтайбаатар
Нөхөн төлбөр, үйлчилгээний газрын захирал
member
Тэмүүжин
Уранжаргал
Борлуулалтын газрын захирал
member
Батжав
Лхагвабаатар
Захиргаа, хүний нөөц хариуцсан менежер
member
Бат-Өлзий
Бямбасайхан
Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын захирал
member
Мягмаржав
Бумхүү
Даатгалын бодлогын газрын захирал
healthТөлөөлөн удирдөх зөвлөл
health
Б. Билигүүн
ТУЗ-н дарга
health
Б. Эрдэнэ-Очир
ТУЗ -н гишүүн
health
Г. Цогтгэрэл
ТУЗ -н гишүүн
health
Б. Даринчулуун
ТУЗ -н хараат бус гишүүн
health
Л. Энхтөр
ТУЗ -н хараат бус гишүүн
health
П. Дөлгөөн
ТУЗ -н нарийн бичгийн дарга
Footer Logo
  • phone
  • phone
  • phone
Та имэйл хаягаа бүртгүүлснээр даатгалын салбарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.

Даатгал

Холбоо барих

map
Чингэлтэй Дүүрэг 1-Р Хороо, Энхтайваны Өргөн Чөлөө-4 Экспресс Таур, 11 Давхар
time
Үйлчилгээний төв: (Лавлах төв хамаарна)
Даваа - Баасан 09:00-18:00

Онлайн дуудлага:
24/7 хүлээн авна (+976 7777-6677, 1-р шугам)
mail
Мэдээлэл лавлагаа:
Insurance@practical.mn

Эрүүл мэндийн нөхөн төлбөр:
healthclaim@practical.mn

Бусад нөхөн төлбөр:
claim@practical.mn
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК
Практикал даатгал ХХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан