КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
Компанийн засаглал нь Хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн
Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын нэгдмэл харилцаа
бөгөөд компанийн зорилго зорилтыг тодорхойлох, тэдгээрт хүрэх хүрэх арга зам, гүйцэтгэлийг хянах тогтолцоог
бий болгодог хэрэгсэл юм.
Практикал даатгал ХХК нь компанийн засаглалын хүрээнд хяналт, хариуцлага,
ил тод байдлыг эрхэмлэхээс гадна компанийн үйл ажиллагааг үр өгөөжтэй, байнгын,
мэргэшсэн байдлаар явуулахад чиглэдэг. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь
мэргэшсэн, оновчтой шийдвэр гаргалт, манлайлалтай удирдлагаар хангахын зэрэгцээ
орлцтог талуудын эрх ашгийг хамгаалах, тогтвортой байдлыг бий болгоход дэмжин
ажилладаг.
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүтэц
Практикал даатгал компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 5
гишүүнтэй бөгөөд 3 ердийн гишүүн, 2 хараат бус гишүүнээс бүрддэг. “Төлөөлөн
удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу гишүүд нь үүргээ бүрэн
гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг боловсрол, дадлага туршлага, олон талт ур
чадвартай байхыг тодорхойлсон байдаг.
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэн эрх
Практикал даатгал
компанийн Хувьцаа эзэмшигчийн чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь ТУЗ
байна. ТУЗ нь Монгол Улсын хууль,
Даатгалын тухай хууль тогтоомж, Компанийн засаглалын кодекс, Компанийн дүрэм,
Санхүүгийн зохцуулах хорооноос баталсан тушаал шийдвэр, Төрийн эрх бүхий
байгууллагуудаас баталсан эрх зүйн баримт бичгүүд бусад холбогдох эрх зүйн
баримт бичигт заасан болон Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх
асуудлаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Төлөөлөн Удирдах
Зөвлөлийн үйл ажиллагаа
ТУЗ-ийн үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна. Хурал нь
ээлжит ба ээлжит бус гэсэн төрөлтэй байна. ТУЗ нь бүрэн эрхийнхээ хүрээнд компанийн
үйл ажиллагааны стратегийг тодорхойлж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, удирдан
чиглүүлж, сайн засаглалын зарчмыг удирдлага болгон ажилладаг. ТУЗ нь “Төлөөлөн
удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам” болон “Хороодын үйл ажиллагааны журам”-ын
хэрэгжилтийг ханган, компанийн жилийн төлөвлөгөө, стратегийн зорилтууд, үйл
ажиллагааны хяналт, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалт, гүйцэтгэх удирдлага
томилох зэрэг асуудлыг хянан, баталдаг билээ. Мөн санхүүгийн болон стратегийн
бусад зорилт, бизнесийн гол сорилтууд, эрсдэл, бизнес хөгжил, хөрөнгө оруулагч,
гадаад харилцааны гүйцэтгэлийн тайланг тогтмол хянах үүрэгтэй.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороодын чиг үүрэг:
Аудитын хороо :
Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо
Компанийн эрх бүхий албан тушаалтныг томилох, хөгжүүлэх, тогтвор
суурьшилтай ажиллуулахад чиглэсэн урамшууллын бодлого баримтлах замаар
бизнесийн зорилтыг хэрэгжүүлэх
·
Эрх
бүхий албан тушаалтанд нэр дэвшшигчид тавигдах шаардлагыг тодорхойлон ур
чадвар, мэдлэг боловсрол, туршлагыг үнэлэн шалгуур тогтоох, сонгон шалгаруулалт
хийх, цалин, урамшууллын талаар баримтлах бодлогыг тодорхойлон хэрэгжилтэд
хяналт тавих,
·
Компанийн
хэмжээнд баримтлах, Цалин, урамшууллын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг
тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих.
·
Залгамж
халааны бодлогын баримт бичгийг боловсруулж, ТУЗ-өөр хэлэлцүүлж, батлуулан эрх
бүхий албан тушаалтнууд буюу ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал, бусад
Удирдлагын багийн удирдлагуудын залгамж халааны тогтвортой байдлыг хангах,
·
Эрх
бүхий албан тушаалтнуудын ажил үүргийн тодорхойлолт, гэрээний нөхцөлийг
тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих,
Эрсдэлийн хороо
Компанийн стратеги болон бизнес төлөвлөгөөний үндэслэл, гүйцэтгэх албаны
дүн шинжилгээ, дүгнэлтэй танилцаж, тэдгээр нь богино хугацааны зорилтуудтай
уялдуулах зэрэг асуудлууд болон компанийн үр ашигт голлон нөлөөлөх нөхөн
төлбөрийн асуудалд санал, зөвлөмж, зөвлөгөө өгч чиглүүлэх
·
Компанийн
зорилго, алсын хараатай уялдуулан хүлээж болох эрсдэлийн төрөл, хэм хэмжээг
тодорхойлох
·
Компанид
учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, түүнийг хэрхэн удирдах талаар зөвлөмж өгөх
·
Эрсдэлийг
хянах илрүүлэх дотоод хяналтын тогтолцооны үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт өгч,
холбгдох зөвлөмж өгөх
Практикал даатгал нь харилцагч мөнгө угаах болон
санхүүгийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх үйл
ажиллагааг зохион байгуулахыг зорин ажилладаг.
Комплайнсын
үйл ажиллагааг дараах хүрээнд хэрэгжүүлж байна.
·
Харилцагчийг таньж мэдэх
·
Эрсдэлийг үнэлэх, хариу арга хэмжээ авах,
дахин үнэлэх
·
Сэжигтэй гүйлгээг илрүүлэх, хяналт тавих,
мэдээлэх
Төрийн эрх бүхий байгууллагын баталсан хууль, журам
бусад зохицуулалтыг баримтлан ажиллаж байна.
·
Мөнгө угаах болон терроризмыг
санхүүжүүлэхтэй тэмцэх тухай Монгол улсын хууль
·
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон
терроризмтэй тэмцэх тухай Монгол улсын хууль
·
Монгол банк болон СЗХ-оос баталсан
холбогдох журмууд
·
ҮFATF-ын зөвлөмжүүд болон олон улсын хориг
арга хэмжээнүүд (UN, EU, OFAC)

Практикал даатгалын Төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод аудитын хороо нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг хангаж хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэн, хяналтын тогтолцоог сайжруулан ажиллаж байна.
Практикал даатгал нь эрсдэлийн удирдлагыг Хамгаалалтын 3 бүсийн тогтолцоо, хүлээн зөвшөөрөх эрсдэлийн мэдэгдэл /Risk appetite statement/, хариу арга хэмжээний үйл явцын дагуу хэрэгжүүлдэг.
Хүлээн зөвшөөрөх эрсдэл/Risk appetite/-ийн хүрээнд байгууллагын стратеги, зорилтуудад нөлөө үзүүлж буй эрсдэлийг тодорхойлж, үр дүнтэй удирдахад оршино. Уг зорилгын хүрээнд бүх төрлийн эрсдэлүүдийн хүчин зүйлсийг тодорхойлж, түвшин бүрд тохирох арга хэмжээг авч, үр дагаврыг бууруулдаг.
Практикал даатгал нь “Хамгаалалтын гурван бүс”-ийн загвараар эрсдэлийг удирдах үүрэг хариуцлагуудыг тохиромжтой байдлаар хуваарилан эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг.
|
Хамгаалалтын 3
бүсийн тогтолцоо |
||
|
1-р бүс |
2-р бүс |
3-р бүс |
|
Бизнесийн нэгжүүд,
хуульч, бусад хороодууд |
Эрсдэлийн
удирдлагын хэлтэс |
Хараат бус дотоод
аудит, аудитор |
Компанийн бонз болон үйл ажиллагааны тайлан, мэдээг эндээс тогтмол авч танилцах боломжтой.