Даатгалын тухай

Та Монгол улсад аялахаар төлөвлөж байгаа бол аялалын энэхүү аялалын даатгалд хамрагдан аялалын үед учирч болох гэнэтийн аюул ослоос хамгаалах боломжтой.

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээ нь нөхөн төлбөрийн дээд хязгаарыг илэрхийлдэг ба энэхүү бүтээгдэхүүн нь таныг 5 сая хүртэл үнэлгээгээр хамгаалах юм.

Даатгалын хураамж

Даатгалын хураамж ердөө 5000 төгрөг байна.

Даатгалын хамгаалалт

АНГИЛАЛ ДААТГАЛААР ХАМГААЛАГДСАН ЭРСДЭЛҮҮД
АХУЙН Зүсэгдэх Халтирах
Хавчуулах Бүдрэх, торох
Унаж бэртэх Элдэв юманд цохиулах
Түлэгдэх Зам тээврийн аюул осолд өртөх
БАЙГАЛИЙН Гал түймэр Ус шаварт унах
Үер Аянга
Наранд цохиулах Цасан болон шороон шуурга
Газар хөдлөлт Хорт ургамалд хордох
Хөрсний нуралт, цөмрөлт Хүчит салхи
YЙЛДВЭРЛЭЛ ТЕХНИКИЙН Уурхай нурах, цөмрөх, дэлбэрэх,  гулгалтад өртөх Сантехник дулааны сүлжээний гэмтлийн нөлөөлөл
Цахилгааны хүчдэл дэлбэрэлтийн нөлөөлөл Машин тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй харьцах үеийн нөлөөлөл
Шаталтын нөлөөлөл Хорт хий, химийн бодист хордох
МАЛ АМЬТНЫ НӨЛӨӨЛЛӨӨР ҮҮСЭХ Морь малаас унах чирэгдэх Өшиглүүлэх
Малд дайруулах Хазуулах
Мөргүүлэх Араатан амьтан ба чоно нохойд хазуулах
БУСАД Бусдад хорлогдох Хүйтэн мэс зэвсэгт өртөх
Гэмт халдлагад өртөх Гэрээнд хязгаарласнаас бусад бүх төрлийн эрсдэл

Нөхөн төлбөр бүрдүүлэх материал

  • Даатгалын баталгаа  
  • Байгууллагын албан тоот /банкны нэр, дансны дугаарыг тодорхой бичнэ/
  • Нөхөн төлбөрийн маягтыг Даатгагчаас авч бөглөнө.
  • Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт (эмнэлгийн акт эсвэл лист, эмчилгээний карт)
  • Хохирлын хэмжээг тогтоосон баримт (эмнэлэг эмчилгээний зардлын дүн бүхий тооцооны хуудас, лист)

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд

  • Бүх төрлийн өвчин, эмгэг түүнээс үүдсэн бүх төрлийн эрсдэлүүд;
  • Амиа хорлох, хорлохоор завдсан болон түүний үр дагавар;
  • Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн;
  • Мэргэжлийн болон аюултай спортоор хичээллэх үед гарсан хохирол тэдгээрийн үр дагавар;
  • Дайн байлдаан, үймээн, самуун, бослого, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, төрийн эргэлтийн үр дагавар;
  • Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;
  • Нотолгоогүй хохирол;
  • Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;