Та манай вэбсайтын нүүр худсанд зочилж хүссэн үедээ хүссэн газраасаа дараах даатгалын үйлчилгээг авах боломжтой. Даатгуулахад ердөө 2 минут бөгөөд танд ухаалаг утас байхад л хангалттай.
Та Практикал даатгалын вэбсайтад нэвтэрч орсноор дараах үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой.
Та вэбсайтад амжилттай нэвтэрч орсноор нүүр хуудас хэсэгт таны бүх идэвхтэй гэрээний мэдээллүүд харагдана. Миний даатгал хуудас руу орсноор өөрийн бүх даатгалын мэдээллийг идэвхтэй, идэвхгүй ангиллаар харна. Даатгалын гэрээ тус бүрт нэвтэрч дараах мэдээллүүдийг харах, удирдах боломжтой:
Та нэвтрэх хэсгийн нууц үг сэргээх товчийг дарж бүртгэлтэй утасны дугаараа оруулна. Үүний дараа таны гар утсанд баталгаажуулах 6 оронтой тоо очих ба түүнийг оруулснаар шинэ нууц үг үүсгэх боломжтой болно.
Хэрэв та өөрийн байгууллага, ажилтнууддаа даатгал сонирхож буй бол вебсайтын байгууллагад зориулсан даатгалын бүтээгдэхүүнүүдтэй танилцан https://www.practical.mn/company “Үнийн санал авах” товч дээр дарж форм бөглөснөөр хүсэлтээ үлдээх боломжтой. Танай байгууллагад тохирох бүтээгдэхүүн үйлчилгээний саналыг танд танилцуулахаар Даатгалын менежер эргэн холбогдох болно.
Хэрхэн нөхөн төлбөр авах вэ?Та өөрийн байгууллагыг хариуцсан “Даатгалын менежер”-т мэдээллэж заавар зөвөлгөө авах ба шаардлагатай нөхөн төлбөрийн материалуудыг нөхөн төлбөр хүссэн албан бичгийн хамт бүрдүүлэн өгнө.
Шуурхай албаны өгсөн чиглэл, зөвлөгөөний дагуу материалаа бүрдүүлж, чатбот, үйлчилгээний заал, вэбсайтаар өгнө.
Нөхөн төлбөрийн мэргэжилтэн материалыг хүлээн авч шалган, шийдвэрийн дүгнэлтийг бичиж ахлах ажилтанд шилжүүлнэ.
Ахлах ажилтан мэргэжилтний дүгнэлтийг хянаж, нөхөн төлбөр олгох эцсийн шийдвэрийг гаргаж санхүүгийн гүйлгээ хийгдэнэ.