Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хангаж ажиллаагүйгээс учирсан хохирол, зардалыг нөхөн төлнө.
Даатгалын тухай
Даатгалын үнэлгээ
Доод хязгаар 10,000,000₮
Даатгалын хураамж
Даатгуулагчийн мэргэжлээрээ ажилласан жилээс шалтгаалан 0.5% – 1.5%.
Даатгалын хамгаалалт
- Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйл, 38 дугаар зүйлд заасан үүргийг хангаж ажиллагаагүйгээс учирсан хохирол, зардал.
- Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгсөний улмаас учирсан хохирол, зардал.
- Өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас, үйлчлүүлэгчид учруулсан хохирол, зардал.
Нөхөн төлбөр бүрдүүлэх материал
- Даатгалын баталгаа
- Нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг
- Нөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/
- Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт
- Хохирлын хэмжээг тодорхойлсон баримт
- Даатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)
- Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр
- Шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичиг
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд
- Нотолгоогүй хохирол.
- Даатгуулагчийн хариуцах хэсэг.
- Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол.
- Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн.
- Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдол.
- Учирсан хохирлын шууд бус үр дагавар.
- Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол.
- Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол.

Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал
₮50000