Даатгалын тухай

Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгал нь гэнэтийн осол, гэнэтийн өвчлөлийг хамгаалахаас гадна архаг хууч өвчин болон хоргүй хавдрын хамгаалалт орсон давуу талтай бөгөөд архаг хууч өвчний улмаас учирч болзошгүй цаг хугацаа, сэтгэл санаа, мөнгө санхүүгийн асуудлаас таныг хамгаалах хямд хураамжийн дүнг санал болгож буй чухал ач холбогдолтой даатгал юм.

Даатгалын үнэлгээ

Багц 1 –  20,000,000₮ хүртэл

Багц 2 –  35,000,000₮ хүртэл

Даатгалын хураамж

Багц 1 – 20,000₮ /сарын/ ,  240,000₮ /жилийн/

Багц 2 – 50,000₮ /сарын/ , 600,000₮ /жилийн/

Даатгалын хамгаалалт

ХАМГААЛАЛТ Багц 1 Багц 2
Жилийн нийт дээд хязгаар  20,000,000₮ 35,000,000₮
Гэнэтийн өвчин, гэнэтийн ослын улмаас үүдэн гарах оношилгоо, эмчилгээ 20,000,000₮ 35,000,000₮
Архаг өвчин Хамрагдаагүй  1,000,000₮
Даатгал үйлчлэх бүс нутаг  Монгол улсад 24 цагийн турш үйлчилнэ. Монгол улсад 24 цагийн турш үйлчилнэ.
Монгол улсад эмчлүүлэх боломжгүй болох нь тогтоогдсон бол дэлхийн аль ч оронд эмчлүүлэх боломжтой Монгол улсад эмчлүүлэх боломжгүй болох нь тогтоогдсон бол дэлхийн аль ч оронд эмчлүүлэх боломжтой
Хэвтэн эмчлүүлэх Ор хоногийн төлбөр /хоол/  90% /1 хоногийн төлбөр 30,000₮  хүртэл/  100% /1 хоногийн төлбөр 40,000₮ хүртэл/
Багажийн болон лаборатори шинжилгээ  90% 100%
Эмчилгээний төлбөр  90% 100%
Сэргээн засах мэс засал  90% 100%
Нөхөн сэргээх эмчилгээ 100,000₮ 300,000₮
Эмчийн жороор олгогдсон эм, тариа  90% 100%
Хиймэл эд эрхтэн суулгах /гэнэтийн ослын улмаас/  90% 100%
Эрүү, нүүрний мэс засал  90% 100%
Мэс засал /ерөнхий/ 3,000,000₮ 5,000,000₮
Сэтгэцийн болон сэтгэл зүйн эмгэг  Хамрагдаагүй 30 хүртэл хоног
Амбулаторийн эмчилгээ Нөхөн төлбөр олгох дээд хэмжээ 500,000₮ 3,000,000₮
Багажийн болон лаборатори шинжилгээ  70% 100%
Эмчийн жороор олгогдсон эм, тариа  70% 100%
Эмчилгээний төлбөр  70% 100%
Нарийн мэргэжлийн эмч үзлэг, үйлчилгээ  70% 100%
Нөхөн сэргээх эмчилгээ  70% 100%
Мэс засал /жижиг мэс ажилбар/  70% 100%
Шүдний эмчилгээ Ослоос үүдэлтэй шүдний эмчилгээ болон мэс заслын зардал 90% 100%
Нүдний эмчилгээ Ослоос үүдэлтэй нүдний эмчилгээ болон мэс заслын зардал 90% 100%

Нөхөн төлбөр

  • Даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчийн эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд даатгалын гэрээ болон Даатгалын хамгаалалтын хүснэгтийн дагуу нөхөн төлнө.
  • Даатгалын гэрээнд заасан даатгалын хамгаалалтын хүснэгтэд дурдсан даатгалын нөхөн төлөх дээд хэмжээ нь жилийн хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ болно. 
  • Даатгуулагчийн ажилтан нь аливаа шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэх тохиолдолд даатгагчид урьдчилан мэдэгдсэн байна. 
  • Даатгуулагч гэнэтийн осолд өртсөнөөс хойш 12 сарын хугацаанд гарсан эмнэлэг, эмчилгээний зардлыг бүрэн болон хэсэгчлэн нэхэмжлэх боломжтой.
  • Даатгуулагч шаардлага хангахгүй нөхөн төлбөрийн материал ирүүлсэн, даатгагчийн хүлээн зөвшөөрөөгүй эмнэлэгийн байгууллагаас эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд Даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзана. 
  • Хэрэв даатгагчийн эмч даатгуулагчийг өөрийн санаачлагаар дур мэдэн зохистой хэмжээнээс илүү хоног хэвтэж эмчлүүлсэн гэж үзэх тохиолдолд Даатгагч нь илүү хоногийн зардлыг хасаж  нөхөн төлбөрийг олгоно. 
  • Даатгагчтай хамтран ажилладаг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдолд даатгагч төлбөрийн баталгаа гаргаж болно. 
  • Эмийн жор дээр үйлчлүүлэгчийн нэр, огноо, эмчийн гарын үсэг, эмчийн тамга байхгүй тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзана. 
  • Аливаа даатгалын тохиолдол бүрт даатгалын тохиолдол болсоноос хойш 60 өдрийн дотор бүрэн бөглөсөн нөхөн төлбөрийн маягт, гарсан зардлуудыг нотлох баримтуудын эх хувь, төлбөрийн баримт, дүгнэлтийг даатгагчид бүрдүүлж өгнө.  
  • Хураамжийг хэсэгчлэн төлж байх үед даатгалын тохиолдол үүсч нөхөн төлбөр олгох тохиолдолд олгох нөхөн төлбөрөөс төлөгдөөгүй байгаа даатгалын хураамжийг хасч олгоно. 
  • Хэрэв олгох нөхөн төлбөрийн хэмжээ төлөгдөөгүй байгаа хураамжийн хэмжээтэй тэнцүү болон бага байгаа тохиолдолд олгох нөхөн төлбөрийн 50%-ийг даатгалын хураамжинд суутган авч үлдэнэ. 
  • Даатгалын хураамжийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлж байгаад төлбөр төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлагдаж нөхөн төлбөр олгогдохгүй болно. 

Нөхөн төлбөр бүрдүүлэх материал

  • Эмнэлэгээс гарсан тохиолдолд материалаа бүрдүүлэн өгч нөхөн төлбөр авна.
  • Иргэний үнэмлэх /хүүхэд бол төрсний гэрчилгээ, эхнэр, нөхөр бол гэрлэлтийн баталгаа болон оршин суугаа газрын тодорхойлолт/;
  • Даатгалын гэрээ эсвэл баталгаа;
  • Эмчийн магадлагаа; 
  • Эмчлүүлэгчийн карт;
  • Акт эсвэл лист;
  • Эмчийн зааврын дагуу зарцуулсан баримт /тамгатай, эх хувиараа/;
  • Нөхөн төлбөрийн мэдүүлгийн маягт; 
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт баримтууд; 
  • Шаардлагатай тохиолдолд эмчлүүлсэн эмнэлэгийн өвчний талаарх оношийн тайлбар;
  • Шаарлагатай тохиолдолд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний хариу, хийлгэсэн эмчилгээ;
  • Шаардлагатай тохиолдол даатгуулагчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг Практикал Даатгал ХХК-д гаргаж өгөхийн зөвшөөрсөн даатгуулагчийн өргөдөл;

Энх-Ирээдүй эмчилгээний зардлын даатгал

240000600000

Clear
Category: SKU: N/A

Additional information

Төрөл

Сарын 20K багц, Сарын 50K багц