1 |
Даатгалын бүтээгдэхүүний нэр |
Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал |
2 |
Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр |
Гэнэтийн осол, эмчилгээний даатгал |
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл |
3 |
Даатгалын зүйл |
- Зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байна.
|
Даатгалын үндсэн эрсдэл |
- Гэнэтийн ослын улмаас нас барах
- Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах
- Сураггүй алга болсон нь тогтоогдсон
|
Даатгалын нэмэлт эрсдэл |
- Гэмтлийн гаралтай харвалт
- Гэмтлийн улмаас зүрх зогсох
|
Даатгалын үнэлгээ |
- Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
|
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ |
0,1% – 1,3% байна. |
4 |
Нөхөн төлбөр олголт |
- Даатгагч дараах бичиг баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:
- Даатгалын баталгаа
- Нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг
- Нөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/Нөхөн төлбөр олгохыг хүссэн албан бичиг;
- Зээлдэгчийн зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга;
- Зээлийн барьцааны гэрээ байгаа тохиолдолд тус гэрээний хуулбар;
- Зээл хүссэн өргөдөл буюу анкет;
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарь;
- Зээл төлөлтийн мэдээ буюу зээлдэгч бүрийн үндсэн зээл, түүний хүүгийн тооцоолол
- Иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг зээлийн хувийн хэрэгт буй адилтгах баримт бичгийн хуулбар;
- Даатгалын эрсдэл үүссэнийг нотлох баримтууд:
- Нас барсныг тодорхойлох гэрчилгээ;
- Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт
- Хохирлын хэмжээг тодорхойлсон баримт
- Даатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)
- Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр
- Шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичиг
- Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.
- Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.
- Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл хохирсон гуравдагч этгээдэд олгоно.
|
5 |
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд |
- Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;
- Зээлдэгч амиа хорлох, амиа хорлохыг завдах, өөрийн биед санаатайгаар гэмтэл учруулах
- Зээлдэгч этгээд ХДХВ-ын халдвар авах болон ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, жирэмслэлт, төрөлт, гоо сайхны мэс засал, эмчийн бус заавар болон стандартын бус эмчилгээ, үйлчилгээ, судалгаа, туршилтын чанартай эмчилгээ, үйлчилгээний үр дагавараас нас барах хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж зээлээр худалдан авсан бараа, үйлчилгээний үнэ төлөх үүрэг нь тасалдсан тохиолдол;
- Зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авсан этгээд амиа хорлосон, амиа хорлохыг завдсан, хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан, гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцсоноос үүдэн зээлийн эргэн төлөлт зөрчигдсөн тохиолдол;
- Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүссэн хохирол
- Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
- Даатгуулагчийн хариуцах хэсэг
- Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;
- Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;
- Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдол
- Учирсан хохирлын шууд бус үр дагавар;
- Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;
- Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;
|
|
|
|
|