Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгал

Ач холбогдол: Сайн дурын хариуцлагын даатгал. Жолооч та өөрийн тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахад даатгалын компани таны өмнөөс бусдын хохирлыг барагдуулах даатгал юм.


Онцлог: Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг нэн тэргүүнд заавал хийлгэх бөгөөд нэмэлтээр тус даатгалыг хийлгэж болдог.


Хугацаа. 1жил


Үнэлгээ: Жолооч та өөрт учирч болох эрсдэлийг өөрөө үнэлнэ.


Хураамж: Үнэлгээнээс 1%-иар тооцон хураамжаа төлнө.


Нөхөн төлбөр: Жолооч таны бусдад учруулсан хохирлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

1Даатгалын бүтээгдэхүүний нэр Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгал
2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Автоээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
3Даатгалын зүйлЖолооч  замын хөдөлгөөнд оролцох үедээ  бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна.
Даатгалын үндсэн эрсдэлЖолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол;Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол;Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.
Даатгалын нэмэлт эрсдэлБайхгүй
Даатгалын үнэлгээДаатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ0,3%-1,5% байна.
4Нөхөн төлбөр олголтДаатгагч нь Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан нөхцөлийн дагуу дараах баримтыг үндэслэн нөхөн төлбөрийг олгоно:даатгалын гэрээ;даатгуулагчийн өргөдөл;шаардлагатай бусад баримт бичиг
5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдсэтгэл санааны хохирол;хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *