Жолооч та өөрийн тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахад даатгалын компани таны өмнөөс бусдын хохирлыг барагдуулах даатгал юм.
Даатгалын тухай
Даатгалын үнэлгээ
Жолооч та өөрт учирч болох эрсдэлийг өөрөө үнэлнэ.
Даатгалын хураамж
Үнэлгээнээс 1%-иар тооцон хураамжаа төлнө.
Даатгалын хамгаалалт
- Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол.
- Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол.
- Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.
Нөхөн төлбөр бүрдүүлэх материал
- Даатгалын гэрээ
- Даатгуулагчийн өргөдөл
- Шаардлагатай бусад баримт бичиг
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд
- Сэтгэл санааны хохирол.
- Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол.
- Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол.
- Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.