Main Logo
logo

Байгууллагын даатгал

Хөрөнгийн даатгал

Бүх төрлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, машин механизм, бараа материалын даатгал

Юу даатгуулах боломжтой вэ?

Icon
Барилга байгууламж

Бүх төрлийн оффисын болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга багууламж

Icon
Тоног төхөөрөмж

Бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй бүх төрлийн тоног төхөөрөмжүүп

Icon
Машин механизм

Ачаа өргөх, буулгах, зөөх, тээвэрлэх зориулалттай бүх төрлийн хүнд машин механизмууд

Icon
Бараа материал

Байгууллагын агуулахад хадгалагдаж байгаа болон лангуунд худалдан борлуулж буй бараа материал

Icon
Ачаа тээвэр

Монгол улсын нутаг дэвсгэрт болон гадаад улс оронд тээвэрлэлт хийж буй ачаа, бараа материал

Эрсдэл шилжүүлэх бодлого

Эрсдэл шилжүүлэх гэдэг нь даатгагч өөрийн үүрэх эрсдэлийг Олон улсын давхар даатгалд шилжүүлэх, хуваалцах үйл ажиллагааг хэлдэг.

 

Практикал Даатгалын хувьд эрсдэл шилжүүлэх бодлого дараах шалгуурууд дээр үндэслэн хийгддэг. 

 o  Андеррайтингийн лимит: Дотоод бодлогын хүрээнд эрсдэл бүрээр андеррайт хийх дээд лимитийг тогтоосон бөгөөд энэхүү лимитээс хэтэрсэн дүнг давхар даатгалд шилжүүлдэг.

 o  Андеррайтингийн туршлага: Зарим нэг эрсдэлийн хувьд дотоодын андеррайтеруудын хувьд туршлага дутах тохиолдол байдаг. Ийм төрлийн онцгой шинж чанартай эрсдэлийг даатгуулах хүсэлт ирсэн тохиолдолд бид олон улсын илүү туршлагатай даатгагчтай хамтран гадаад зах зээл дээр даатгалын эрсдэлийг хуваах байдлаар ажилладаг.

  o  Өндөр зэрэглэлийн эрсдэл: Зарим бизнесийн үйл ажиллагаа болон хөрөнгө нь хохирол гарах магадлал өндөр эсвэл хохирол бий болгох аюулт нөхцөл байдалд илүү ойр байршсан байдаг. Даатгалын практикт, ийм төрлийн эрсдэлийг даатгалын компани дангаараа бичих тохиолдол байдаггүй. Практикалын хувьд ийм эрсдэлүүдийг давхар даатгагчдад санал болгож, эрсдэлийг хуваалцан үүрдэг. Үүнийг эрсдэлийг тараан байрлуулах механизм гэж хэлдэг ба ингэснээр даатгагч өөрийн нөөц санг хамгаалахаас гадна тухайн харилцагчид тохиолдол гарсан үед нөхөн төлбөрийг хүлээж авах баталгааг улам бататгаж өгдөг байна.

Даатгалын бүтээгдэхүүнүүд

Эд хөрөнгийн даатгал
Хүнд машин механизмын даатгал
Тоног төхөөрөмжийн даатгал
Бараа материалын даатгал
Дотоод ачаа тээврийн даатгал
Гадаад ачаа тээврийн даатгал
image
Footer Logo
Та имэйл хаягаа бүртгүүлснээр даатгалын салбарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.
  • phone
  • phone
  • phone
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК
Практикал даатгал ХХК © 2025. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан