Мэдээ
02 сарын 25,2025

3 МИН
Аяллын даатгал яагаад хэрэгтэй вэ?
logo

Аяллын даатгал нь төдийлөн сонирхол татахгүй хэдий ч аяллынхаа туршид санаа зовох зүйлгүй, амар амгалан аялахын тулд зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг бол даатгал.🤓

Та нислэгийн тийз, зочид буудал, аялал, магадгүй инстаграмдаа стори хийх шинэ камерт хүртэл мөнгө зарцуулсан. Тэгвэл яагаад тэр хөрөнгө оруулалтаа хамгаалж болохгүй гэж? Эрсдэл хэзээ ч тохиолдож болзошгүй. Ихэвчлэн хамгийн тохиромжгүй үед тохиолдох нь бий.  

Аяллын даатгал нь зөвхөн алдагдсан ачаа тээшний тухай биш юм. Таныг аяллын үеийн эрсдэлээс хамгаалж, ямар нэгэн хүндрэл үүссэн тохиолдолд зардлыг нөхөх боломжийг олгоно. Энэ нь таны мөрөөдлийн амралтыг хар дарсан зүүд болгож болзошгүй "байдал бишидвэл" гэсэн тохиолдолд зориулсан аюулгүйн дэр юм. 

 

Эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй бол:   

Та Непалын ууланд явган аялал хийж байгаад халтираад, шагайгаа мулталчихлаа гэж бодъё. Гэнэт та зөвхөн бэртээд зогсохгүй нисдэг тэрэгний зардал, гадаадын эмнэлэг гээд таны ипотекийн зээлтэй дөхөхүйц төлбөртэй тулгарна. Даатгалгүй үед та өөрөө бүх эрсдэлийг хариуцна. Харин даатгалтай бол эмнэлгийн зардал, яаралтай тээвэр, тэр ч байтугай шаардлагатай бол эх оронд нь буцаах зардлыг хүртэл даатгал төлнө 

 

Аялал цуцлагдах, тасалдвал  

Та буцаан олгогдохгүй нислэгийн тийз захиалж байсан уу? Яг аялахын өмнө таны дарга гэнэт чухал ажил танд даалгачихвал яах вэ? Эсвэл гэр бүлийн яаралтай асуудал үүсэж, таны Итали явах мөрөөдлийн аялал цуцлагдах болж магадгүй. Энэ үед даатгалтай бол буцаан олгогдохгүй зардлыг нөхөн авах боломжтой. Аяллын тасалдлын даатгал нь хонох байр, аяллын зардлыг төлж, таныг буцахад тусална.

 

Алдагдсан болон хулгайд алдагдсан эд зүйлс:   

Гадаадад байтугай Монголдоо ч бидэнд утас эсвэл түрийвчээ олж чадахгүй сандрах үеүд гардаг. Тэгвэл Марракешийн хөл хөдөлгөөн ихтэй зах дээр ийм зүйл болж байна гэж төсөөлөөд үз дээ. Алдагдсан эсвэл хулгайд алдагдсан эд зүйлсийн даатгал нь энэ үед туслах бөгөөд та гадаад паспорт эсвэл бэлэн мөнгөгүй гацаж хүнд байдалд орохгүй.  

 

За зүгээр дээ, юу л болов гэж бодох үе бий. Гэхдээ бодит байдал дээр эрсдэл тохиолдох магадлал үргэлж тэгээс дээш байдаг. Тиймээс эрсдэл тохиолдоход таны цүнхэнд даатгалын гэрээний нугалсан цаас байж таарахад та маш их баярлах болно. Тиймээс дараагийн адал явдалд гарахаасаа өмнө эрсдэлийг тооцож, аяллын даатгалаа заавал хийлгээрэй. 

 

Даатгалыг хамгийн хялбараар👉 www.practical.mn

Share
Icon

Санал болгох

logo
Мэдээ
Дэлхийн шилдгүүдийг шалгаруулдаг Их Британийн Global Banking & Finance Review® сэтгүүлээс Практикал Даатгал ХХК-ийг “Монгол Улсын шилдэг даатгалын компани”-аар шалгарууллаа.
Цааш унших Icon
logo
Мэдээ
Практикал даатгал ХХК нь Хавдар судлалын үндэсний төв-д Бельги Улсын Biocartis NV компанид үйлдвэрлэгдсэн, олон улсын эмнэлзүйн удирдамжид нийцэж, дэлхийн 70 гаруй орны клиник хэрэглээнд нэвтрээд буй Idylla™ төхөөрөмжийг хандивлалаа.
Цааш унших Icon
logo
Мэдээ
Бид хоёр дахь жилдээ үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн Selenge Bodons багийг 500 сая төгрөгийн үнэ цэн бүхий санхүүгийн дэмжлэгээр ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.
Цааш унших Icon
Footer Logo
Та имэйл хаягаа бүртгүүлснээр даатгалын салбарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.
  • phone
  • phone
Практикал даатгал ХХК © 2026. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан