Мэдээ
04 сарын 28,2025

3 МИН
Дэлгүүр, худалдааны төвүүдэд байх ёстой 3 даатгал
logo

Өнөө цагт дэлгүүр, худалдааны төвийн бизнесийг амжилттай, тогтвортой авч явахын тулд зөвхөн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхээс гадна гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь нэн чухал шаардлага болж байна. Cанхүүгийн болон байгалийн гаралтай эрсдэлүүдээс хамгийн найдвартай хамгаалахын тулд даатгал танд зайлшгүй хэрэгтэй.

 

Монгол Улсад томоохон худалдааны төв, захууд гэлтгүй, жижиг дунд дэлгүүрүүд хүртэл галын эрсдэлд өртдөгийг бид бүгд мэднэ. Судалгаагаар ахуйн галын осол ихэвчлэн хотын төв хэсгээр гарч, гал сөнөөгчид түгжрэлийн улмаас ослын газарт саатаж очдог тул эд хөрөнгийг аврах боломж ихэвчлэн бага байдаг. Жишээлбэл, Монгол гэр ердөө 5 минутын дотор бүрэн шатдаг тул гал түймрийн үед ихэнхдээ 100 хувийн хохирол амсдаг байна. Иймд гал түймэр танд тохиолдохгүй гэж найдах бус, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй ба бизнес эрхлэгч та аливаа эрсдэлийг манайд тохиолдохгүй гэж хоосноор итгэх нь ирээдүйгээ өндөр эрсдэлд оруулж буй хэрэг.

 Тэгвэл зөвхөн гал ч гэлтгүй өөр олон эрсдэлүүдээс таныг бизнесийг хамгаалах даатгалын үйлчилгээнүүдийг бид санал болгож байна.

 

1. Эд хөрөнгийн даатгал (үл хөдлөх хөрөнгө)

 

Даатгуулагчийн өмчлөлд байдаг үл хөдлөх хөрөнгөд гэнэтийн санамсаргүйгээр галын, байгалийн, гуравдагч этгээдийн хохирол учруулах, хамаарал бүхий этгээдийн хохирол учруулах, сантехникийн, ус чийгийн эрсдэлүүдийн улмаас хохирол учирсан тохиолдолд сэргээн засварлах, сольж орлуулах эсвэл мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр олгодог. Мөн энэхүү даатгалд дагалдах үйлчилгээ бий, үүнд:

🔥Гал унтраах зардал

🚯Хог хаягдал зайлуулах зардал

✔️Мэргэжлийн үйлчилгээний зардал 

🤝Хохирлоос эд хөрөнгөө авран хамгаалахаар авсан арга хэмжээний зардал

📉Хохирол үнэлгээний зардал

 

2. Бараа материалын даатгал (Дэлгүүрийн эзэд болон бизнес эрхлэгчдэд зориулсан) 

 

Дэлгүүрт хадгалагдаж буй бараа материал, худалдаалж буй бүтээгдэхүүнийг санамсаргүй, гэнэтийн эрсдэлээс хамгаалах ба та нэмэлтээр

🚨Хулгай, дээрмийн эрсдэл 

⚡Цахилгааны эрсдэл – Богино холболт, цахилгааны гэмтлээс үүдэлтэй хохирол  

🔧Санаатай хорлон сүйтгэх эрсдэл – Гуравдагч этгээдийн санаатай үйлдэл зэрэг эрсдэлүүдийг нэмж авч болно. 

 

3. Бизнес тасалдлын даатгал

 

Гэнэтийн осол, эрсдэлээс болж таны бизнес түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд:

  • Орлогын алдагдлыг нөхөн төлнө

  • Түрээсийн орлогын тасалдлыг хамгаална (түрээслүүлэгчийн хувьд)

 

Эцэст нь хэлэхэд та дан тавиланд найдахгүйгээр, илүү зардал гэж харахгүйгээр бизнесээ даатгалд хамруулж хэвшсэнээр ирээдүйд үүсэж болзошгүй санхүүгийн хохирлоос өөрийгөө болон бизнесээ найдвартай хамгаалж чадна. 

Тиймээс бидний туршлага шингэсэн, Монголд тохирсон даатгалын иж бүрэн шийдлийг өөрийн болгож, эрсдэлээ бүрэн удирдаарай.

Share
Icon

Санал болгох

logo
Мэдээ
Дэлхийн шилдгүүдийг шалгаруулдаг Их Британийн Global Banking & Finance Review® сэтгүүлээс Практикал Даатгал ХХК-ийг “Монгол Улсын шилдэг даатгалын компани”-аар шалгарууллаа.
Цааш унших Icon
logo
Мэдээ
Практикал даатгал ХХК нь Хавдар судлалын үндэсний төв-д Бельги Улсын Biocartis NV компанид үйлдвэрлэгдсэн, олон улсын эмнэлзүйн удирдамжид нийцэж, дэлхийн 70 гаруй орны клиник хэрэглээнд нэвтрээд буй Idylla™ төхөөрөмжийг хандивлалаа.
Цааш унших Icon
logo
Мэдээ
Бид хоёр дахь жилдээ үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн Selenge Bodons багийг 500 сая төгрөгийн үнэ цэн бүхий санхүүгийн дэмжлэгээр ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.
Цааш унших Icon
Footer Logo
Та имэйл хаягаа бүртгүүлснээр даатгалын салбарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.
  • phone
  • phone
Практикал даатгал ХХК © 2026. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан