Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэж юу вэ?
Машинтай хүн бүрийн гоё үнэртүүлэгчийн дараа авах ёстой зүйлийн нэг бол Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал юм.
Зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгалын компани даатгуулагчийн өмнөөс бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг. Товчхондоо хоёр машин мөргөлдлөө гэхэд таны машины хохирлыг даатгал барагдуулахгүй ба нөгөө машины хохирлыг барагдуулна гэсэн үг юм. Тиймээс хариуцлагатай жолооч нар өөрийн эрсдэлийг хамгаалдаг тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулдаг байх нь.
Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ
Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ 1 жил хүртэл хүчинтэй байдаг бөгөөд жолооч нь аль даатгалын компанид даатгуулахыг өөрөө сонгох эрхтэй.
Даатгуулагчид хамаарах хүмүүс
• Тээврийн хэрэгслийн өмчлөгч
• C, D ангиллын жолооч
• Монгол Улсын нутаг дэвсгэрт түр саатаж буй гадаадын тээврийн хэрэгслийн жолооч нар
Даатгалын хураамжийг тодорхойлохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан тооцно
• Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо
• Тээврийн хэрэгслийн зориулалт
• Даатгуулагчийн нас, туршлага
• Газар нутгийн байршил
• Гэрээний хугацаа
• Чиргүүлтэй эсэх гэх зэргийг харгалзан таарсан дүнг гаргадаг.
Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад
Энэхүү даатгалыг дэлхийн ихэнх орнуудад албадан хийдэг бөгөөд тухайн орны компаниудын үнэ нь хоорондоо төстэй байдаг байна. Тиймээс даатгал хийлгэхдээ тухайн компанийн нөхцөл, үйлчилгээний чанарыг сайтар судалж, зөв компанид сонгох нь чухал юм.
Жолоочийн хариуцлагын даатгал нь жолоочийн эрсдэлийг багасгах, бусдын хохирлыг барагдуулахад зориулсан чухал хамгаалалт юм. Тиймээс учирч болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байж, эд хөрөнгөө санхүүгийн эрсдэлээс хамгаалаарай.