ВЕБСАЙТ АШИГЛАХ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид "Нөхцөл" гэх) нь Практикал Даатгал ХХК (цаашид "Компани" гэх)-ийн боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн "Практикал Даатгал" вебсайт (цаашид "Вебсайт" гэх)-ийг ашиглахтай холбогдсон Компани болон Хэрэглэгчийн хоорондын эрх зүйн харилцааг тодорхойлж зохицуулна.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Хэрэглэгч нь Вебсайт руу хандах, бүртгүүлсэн эсхүл аль нэг үйлчилгээг ашигласнаар эдгээр Нөхцөлийг бүрэн уншиж, танилцсан, ойлгосон бөгөөд цаашид дагаж мөрдөхөө баталж байгааг зөвшөөрсөн гэж үзнэ.
1.2. Компани нь энэхүү гэрээ болон бүтээгдэхүүний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулахаас ажлын 5 хоногийн өмнө албан ёсны сувгаар дамжуулан хэрэглэгчдэд мэдэгдэнэ.
1.3. Энэхүү гэрээний 1.2-т заасны дагуу хэрэглэгчид мэдэгдэл хүргүүлснээс хойш хэрэглэгч Вебсайтыг үргэлжлүүлэн ашигласнаар бүтээгдэхүүний шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
ХОЁР. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
2.
2.1. Энэхүү гэрээнд дурдагдсан нэр томьёоны тайлбар дор заасан утгаар ойлгож хэрэглэх болохыг талууд харилцан тохиролцож баталгаажуулав. Үүнд:
2.1.1. “Вебсайт” гэж Практикал Даатгал ХХК-ийн боловсруулсан, веб платформд суурилсан программ хангамжийг;
2.1.2. “Хэрэглэгч” гэж вебсайтад бүртгүүлсэн болон бүртгэлгүйгээр ашиглаж буй аливаа иргэн эсхүл хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;
2.1.3. “Хувийн мэдээлэл” гэж үйлчилгээ авч буй этгээдийг тодорхойлох биет болон биет бус аливаа мэдээллийг; (эсвэл Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхойлолтын дагуу тодорхойлогдох иргэний мэдээлэл)
2.1.4. “Цахим гэрээ” гэж Вебсайт дээр байгуулагдах, Цахим гарын үсэг, цахим баримт бичгийн тухай хуулиар зохицуулагдах хууль ёсны гэрээг;
2.1.5. “Нөхөн төлбөр” гэж Даатгалын тухай хуулиар зохицуулагдах, даатгалын тохиолдол бий болсон үед хэрэглэгчид олгох мөнгөн эсхүл материаллаг нөхөн олговрыг;
2.1.6. “Үйлчилгээ” гэж Вебсайтаар дамжуулан нийтэд болон бүртгэлтэй хэрэглэгчдэд санал болгох цахим үйлчилгээг;
2.1.7. “Нэвтрэх эрх” гэж хэрэглэгчийн хувийн мэдээлэлд нэвтрэх зориулалттай нууцлагдсан нэвтрэх нэр, нууц үг болон биометрийн таниулалтын нийлбэрийг хэлнэ.
2.2. Хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний нөхцөл:
2.2.1. Вебсайтаар дамжуулан дараах үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгоно:
|
Үйлчилгээний төрөл
|
Тайлбар
|
|
Мэдээлэл авах
|
Даатгалын бүтээгдэхүүн, тарифын мэдээлэл, нөхцөл, үйлчилгээний цэс, салбарын байршлын мэдээллийг нийтэд нэвтрүүлэх
|
|
Гэрээ байгуулах
|
Цахим гарын үсэг, цахим баримт бичгийн тухай хуулийн дагуу хүчин төгөлдөр цахим даатгалын гэрээ байгуулах
|
|
Гэрээ удирдах
|
Байгуулсан даатгалын гэрээний мэдээлэл харах, гэрээг сунгах болон засварлах
|
|
Санхүүгийн үйлчилгээ
|
Даатгалын шимтгэл болон холбогдох төлбөрийг цахим хэлбэрээр төлөх, баримт авах
|
|
Нөхөн төлбөр
|
Даатгалын тохиолдлын мэдэгдэл илгээх, нөхөн төлбөрийн хүсэлтийг баримт нотолгоотой илгээх, шийдвэрийн явцыг хянах
|
2.2.2. Үйлчилгээнй хүртээмж: Компани нь вебсайтын үйл ажиллагааг хэвийн байлгах зорилгоор холбогдох арга хэмжээг тогтмол авч ажиллана. Гэхдээ дараах тохиолдолд үйлчилгээний тасалдал үүсч болзошгүй бөгөөд энэ нь гэрээний зөрчилд тооцохгүй болно. Үүнд:
a) Урьдчилан мэдэгдсэн техникийн засвар, шинэчлэлтийн ажил (хэрэглэгчдэд дор хаяж 24 цагийн өмнө мэдэгдэнэ);
b) Гуравдагч этгээдийн платформ (банк, төрийн байгууллага)-д хамаарах тасалдал;
c) Давагдашгүй хүчин зүйл — байгалийн гамшиг, цахим халдлага болон хуулиар хүлээн зөвшөөрсөн бусад тохиолдол;
2.2.3. Бүртгэлийн шаардлага: Вебсайтын зарим үйлчилгээг ашиглахын тулд Хэрэглэгч бүртгэл үүсгэх шаардлагатай бөгөөд дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:
a) Монгол Улсын хуулиар тогтоосон эрх зүйн чадамжтай буюу 18 насанд хүрсэн иргэн байх;
b) Зохих бодит мэдээллийг бүрэн гүйцэд оруулж, бүртгэлийн ажиллагааг дуусгах;
c) Хувийн мэдээлэл боловсруулах тухай мэдэгдлийг уншиж, тодорхой зөвшөөрлөө өгөх;
d) Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс бүртгүүлж буй тохиолдолд хуульд нийцсэн хүчин төгөлдөр итгэмжлэлтэй байх.
2.2.4. Бүртгэлд шаардагдах мэдээлэл: Вебсайтын үйлчилгээг ашиглахын тулд Хэрэглэгч дараах мэдээллийг сайн дурын үндсэн дээр өгөхийг зөвшөөрнө. Үүнд:
a) Овог, нэр (хуулийн этгээдийн хувьд — тухайн хуулийн этгээдийн оноосон нэр);
b) Регистрийн дугаар;
c) Гар утасны дугаар (SMS баталгаажуулалтад ашиглагдана);
d) Албан ёсны болон түр оршин суух хаягийн мэдээлэл;
e) Шаардлагатай бусад мэдээлэл (даатгалын бүтээгдэхүүний төрлөөс хамаарна).
2.2.5. Нэвтрэх мэдээллийн аюулгүй байдал: Хэрэглэгч өөрийн бүртгэлийн нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг хадгалах бүрэн хариуцлагыг хүлээнэ. Энэ хүрээнд:
a) Нэвтрэх мэдээллийг гуравдагч этгээдэд ямар нэгэн хэлбэрээр задруулахгүй байх;
b) Бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэлт гарсан бол тухайн агшинд Компанид мэдэгдэх;
c) Нууц үгийг хамгийн багадаа 90 (ерэн) хоног тутамд өөрчлөх.
2.2.6. Олон шатлалт таниулалт: Даатгалын гэрээ байгуулах, нөхөн төлбөрийн хүсэлт гаргах болон тодорхой санхүүгийн үйлдэл хийхэд Компани нь олон шатлалт таниулалт шаардаж болно. Энэ нь цахим гарын үсэг болон иргэний мэдээлэл дамжуулах сервис хамаарч болно.
ГУРАВ. ХОРИГЛОХ ЗҮЙЛС
3.
3.1. Хэрэглэгч Вебсайтыг ашиглахдаа дараах үйлдэл гаргахыг хориглоно.
3.1.1. Системд вирус, хортой код оруулах, хэт ачааллах зэрэг арга замаар системийн хэвийн үйл ажиллагааг санаатайгаар алдагдуулах;
3.1.2. Өөрийн ашиглалтаас хамааран бий болсон аливаа асуудлаар системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэх, хуваалцах;
3.1.3. Системийн дизайн, текст, зураг, видео мэдээлэл, лого, нэр, таних тэмдэг, загвар, системийн код зэргийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, нийтэд түгээх, дамжуулах, түрээслэх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх;
3.1.4. Компанитай холбоотой аливаа худал мэдээ, мэдээллийг нийтэд түгээх, гүтгэлэг үйлдэх, хувийн болон ажил хэргийн нэр хүндэд халдах;
3.1.5. Хууль зөрчсөн, залилан мэхлэх шинжтэй аливаа үйлдэл гаргах;
3.1.6. Бусад хэрэглэгчийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх буюу тэдний эрх ашгийг хохироох үйлдэл хийх;
3.1.7. Мэдээлэл цуглуулах зориулалттай робот, автомат систем, хуурмаг данс ашиглах.
Дээрх хориглолтыг зөрчсөн тохиолдолд Компани нь урьдчилан мэдэгдэлгүйгээр Хэрэглэгчийн бүртгэлийг цуцлах, нэвтрэх эрхийг хязгаарлах, хуулийн дагуу арга хэмжээ авах эрхтэй.
ДӨРӨВ. ОЮУНЫ ӨМЧ
4.
4.1. Вебсайт болон үйлчилгээтэй холбоотой дараах бүх бүтээл нь Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль болон Патентын тухай хуулиар хамгаалагдсан Компанийн оюуны өмч мөн бөгөөд Компанийн бичгэн зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно.
4.2. Оюуны өмчийн хамгаалалтад дараахь хөрөнгө хамаарна. Үүнд:
4.2.1. Программ хангамжийн эх код, бинарь болон хуулбаруудын нийт цогц;
4.2.2. Загвар, дизайн, хэрэглэгчийн интерфейс, дүрс тэмдэг болон брэндийн бүрэлдэхүүн хэсгүүд;
4.2.3. "Практикал Даатгал" болон холбоотой худалдааны тэмдэг, лого, слоган;
4.2.4. Вебсайтын дотор байрлах мэдлэгийн бааз, баримт бичиг, мэдэгдэл.
4.3. Энэхүү гэрээний 4.1-т заасан нөхцөлийг зөрчсөний улмаас Компанид хохирол учруулсан Хэрэглэгч нь үл маргах журмаар учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд Компани нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нэмэлт шаардлага гаргах эрхтэй.
ТАВ. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ БА АЮУЛГҮЙ БАЙДАЛ
5.
5.1. Цуглуулах мэдээллийн ангилал: Компани нь Хэрэглэгчээс дараах ангиллын мэдээллийг цуглуулна. Үүнд:
5.1.1. Таниулах мэдээлэл: Овог нэр, регистрийн дугаар, төрсөн огноо;
5.1.2. Холбоо барих мэдээлэл: Гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг, оршин суух хаяг;
5.1.3. Санхүүгийн мэдээлэл: Банкны данс, карт, төлбөрийн гүйлгээний мэдэгдэл (шууд хадгалагдахгүй, дамжуулалт шифрлэгдсэн байна);
5.1.4. Даатгалтай холбоотой мэдээлэл: Хөрөнгийн мэдээлэл, эрүүл мэндийн тодорхой мэдээлэл, нөхөн төлбөрийн тохиолдлын дэлгэрэнгүй;
5.1.5. Техникийн мэдээлэл: Төхөөрөмжийн ID, IP хаяг, платформ, хэрэглээний статистик зэрэг хамаарна.
5.2. Мэдээлэл ашиглах зорилго: Цуглуулсан хувийн мэдээллийг зөвхөн дараах байдлаар ашиглана. Үүнд:
5.2.1. Даатгалын гэрээ байгуулах, биелүүлэх, удирдах;
5.2.2. Нөхөн төлбөрийн хүсэлтийг боловсруулах, шийдвэрлэх;
5.2.3. Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлэх;
5.2.4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эсрэг хуулийн шаардлагыг хангах;
5.2.5. Хэрэглэгчид мэдэгдэл, сануулга, хөнгөлөлтийн санал илгээх (зөвшөөрөлтэй тохиолдолд).
5.3. Мэдээлэл дамжуулах нөхцөл: Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зөвхөн дараахь тохиолдолд дамжуулна. Үүнд:
5.3.1. Монгол Улсын шүүх, прокурор, мөрдөн байцаах байгууллага зэрэг эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу шаардсан тохиолдолд;
5.3.2. Санхүүгийн зохицуулах хороо болон даатгалын зохицуулагч байгууллагын тусгай шаардлагыг биелүүлэхэд;
5.3.3. Хэрэглэгч тодорхой, тайлбартай, урьдчилан өгсөн бичгэн зөвшөөрөлтэй тохиолдолд.
Мэдээлэл дамжуулалтын аливаа тохиолдолд мэдээлэл хамгаалах хэлэлцээр байгуулж, дамжуулсан мэдээллийн бүртгэл хөтлөнө.
5.4. Мэдээлэл хадгалах хугацаа:
|
Даатгалын гэрээ
|
Гэрээ дуусгавар болсноос хойш 10 (арав) жил (Архивын тухай хуулийн дагуу)
|
|
Санхүүгийн гүйлгээ
|
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд
|
|
Нэвтрэх бүртгэл (log)
|
12 (арван хоёр) сар
|
|
Бүртгэл цуцалсны дараа
|
Хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд 90 (ерэн) хоног
|
ЗУРГАА. ТӨЛБӨР БА ТООЦОО
6.
6.1. Хэрэглэгч нь бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөр тооцоог Компаниас санал болгосон зөвшөөрөгдсөн төлбөрийн сувгаар дамжуулан төлнө.
6.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт холбогдох хууль тогтоомжид заасан хувь, хэмжээний дагуу төлөгдвөл зохих татвар, хураамж багтсан бөгөөд татвар, хураамж нэмэгдэх тохиолдолд Компани нь тухай бүрт үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулна.
6.3. Хэрэглэгчийн худалдан авалтын НӨАТ-ын баримтыг технологийн шийдлээс хамааран и-мэйл болон бусад сувгаар хүргүүлнэ.
6.4. Хэрэглэгч Компаниас санал болгох НӨАТ-ын баримт авах сувгуудыг ашиглаагүйн улмаас баримтыг хүлээн авч чадаагүй тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй.
6.5. Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөр бүрэн төлөгдөх хүртэл Компани үйлчилгээ үзүүлэх эрхгүй.
6.6. Төлбөр буцаан олгох хүсэлтийг Хэрэглэгч биет хэлбэрээр салбарт хандан гаргах бөгөөд Компани зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
ДОЛОО. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ
7.
7.1. Компани нь дараах тохиолдолд хариуцлага хүлээхгүй болохыг талууд харилцан тохиролцож баталгаажуулав. Үүнд:
7.1.1. Хэрэглэгчийн буруутай үйлдэл, санааны алдаа, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй аливаа хохирол;
7.1.2. Гуравдагч этгээдийн платформ (интернет үйлчилгээ, банкны систем гэх мэт)-ийн тасалдлаас үүсэх хохирол;
7.1.3. Урьдчилан мэдэгдсэн системийн засвар, шинэчлэлтийн үеийн үйлчилгээний тасалдал;
7.1.4. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал зөвхөн хэрэглэгчийн өөрийн санааны алдаагаас алдагдсанаас үүдэх хохирол;
7.1.5. Давагдашгүй хүчин зүйлээс үүдэн гарсан аливаа хохирол.
НАЙМ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
8.
8.1. Хэрэглэгчийн эрх:
8.1.1. Вебсайтын нэвтрэх боломжтой бүх үйлчилгээг Нөхцөлийн дагуу ашиглах;
8.1.2. Компанийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанарын талаар санал, гомдол, хүсэлтийг бичгэн болон цахим хэлбэрээр гаргах;
8.1.3. Шинэчлэгдсэн Нөхцөл болон хувийн мэдээлэл боловсруулалтын талаарх мэдэгдлийг цаг тухайд нь хүлээн авах;
8.1.4. Бүртгэлийн дансны мэдээллийг өөрчлөх, шинэчлэх;
8.1.5. Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд өөрийн эрх ашгийг хамгаалах аливаа нэхэмжлэл гаргах.
8.2. Хэрэглэгчийн үүрэг:
8.2.1. Вебсайтыг зөвхөн хуулийн дагуу зөвшөөрөгдсөн зорилгоор ашиглах;
8.2.2. Вебсайтын дотоод бүтэц, програм хангамж, өгөгдлийн санг Компанийн бичгэн зөвшөөрөлгүйгээр задлах, өөрчлөх, хуулбарлах, буцаан инженерчлэх оролдлого хийхгүй байх;
8.2.3. Нэвтрэх мэдээллийн нууцлалыг чанд сахих;
8.2.4. Мэдээллийг бодитоор, үнэн зөвөөр оруулж байх;
8.2.5. Хуульд заасан бусад үүрэг.
8.3. Компанийн эрх:
8.3.1. Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу шаардах;
8.3.2. Хэрэглэгч Нөхцөлийг удаа дараа эсхүл ноцтойгоор зөрчсөн тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах буюу нэвтрэх эрхийг хязгаарлах;
8.3.3. Системийн хөгжүүлэлт болон шинэчлэлтийг Хэрэглэгчид мэдэгдэн хийх.
8.4. Компанийн үүрэг:
8.4.1. Хэрэглэгчийн зөвшөөрөлтэй мэдээллийг зөвхөн Нөхцөлд заасан үндэслэлээр ашиглах;
8.4.2. Хэрэглэгчийн мэдээллийг найдвартай хадгалах, аюулгүй байдлыг хангах;
8.4.3. Хэрэглэгчид үнэн зөв, бодитой мэдээллийг цаг тухайд нь хүргэх;
8.4.4. Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
8.4.5. Хуульд заасан бусад үүрэг.
ЕС. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
9.
9.1. Энэхүү гэрээтэй холбоотой аливаа маргааныг дор заасны дагуу шийдвэрлэнэ. Үүнд:
9.1.1. Хэрэглэгч маргааны талаар эхлээд Компанийн харилцагчийн үйлчилгээтэй (insurance@practical.mn эсхүл +976 77667777) холбоо барина.
9.1.2. Компани нь хүсэлт хүлээн авснаас хойш 10 (арав) ажлын өдрийн дотор асуудлыг шийдвэрлэхийг хичээнэ.
9.1.3. Хэрэглэгч шийдвэрт сэтгэл хангалуун бус бол Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй.
9.1.4. Шүүхийн журмаар шийдвэрлэх шаардлагатай маргааны тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох шүүхэд хандана.
АРАВ. ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
10.
10.1. Компани нь бизнесийн өөрчлөлт, хууль тогтоомжийн шинэчлэлт болон технологийн хөгжлийн улмаас энэхүү Нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй.
10.3. Өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа Вебсайт үргэлжлүүлэн ашигласнаар Хэрэглэгч шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
10.4. Хэрэглэгч шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол өөрийн бүртгэлийг цуцлах эрхтэй.
10.5. Хуулийн шаардлагаас үүдэлтэй яаралтай өөрчлөлтийн тохиолдолд мэдэгдэл хугацааг богиносгож болно.
АРВАН НЭГ. ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ
11.
11.1. Аливаа асуулт, санал, гомдолтой холбоотой дараах сувгаар холбоо барина уу:
|
Байгууллага
|
Практикал Даатгал ХХК
|
|
Хаяг
|
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, Алтан жолоо тауэр, 11 давхар
|
|
Цахим шуудан
|
insurance@practical.mn
|
|
Утас
|
+976 7766-7777
|
|
Ажлын цаг
|
Даваа – Баасан, 09:00 – 18:00
|
|
Вэбсайт
|
www.practical.mn
|