НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Практикал даатгал ХХК нь харилцагч таны хувийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах, хамгаалах, аюулгүй байдлыг ханган ажиллахыг тэргүүнд эрхэмлэдэг.

Энэхүү Нууцлалын бодлого нь practical.mn вэбсайтад зориулагдсан бөгөөд хувь хүний вэбсайтын хэрэглээтэй холбоотой хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Вэбсайтыг ашиглаж эхэлснээр та энэхүү Нууцлалын бодлогыг дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч байна.

ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний хувийн мэдээлэл (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11)

    Хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ.

Хүний эмзэг мэдээлэл (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.12)

Хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаархмэдээллийг хэлнэ.

Эрүүл мэндийн мэдээлэл (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.15)

Хүний бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан тухай мэдээллийг ойлгоно.

Генеmик мэдээлэл (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.2)

Биологийн сорьцын шинжилгээгээр тогтоосон хүний бие махбод, эрүүл мэнд, өвлөн авсан удамшлын шинж чанарыг илэрхийлсэн дахин давтагдашгүй мэдээллийг ойлгоно.

Биомеmрик мэдээлэл (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.1)

Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг ойлгоно.  

БИД ЯМАР ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛДАГ ВЭ?

Практикал Даатгал ХХК нь харилцагч та өөрийн биеэр зөвшөөрч, цахим сувгаар бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л дараах мэдээллийг цуглуулна:

·        Таниулах мэдээлэл: Эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, иргэний бүртгэлийн дугаар регистрийн дугаар;

·        Холбоо барих мэдээлэл: Гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг, оршин суух хаяг;

·        Санхүүгийн мэдээлэл: Банкны данс, карт, төлбөрийн гүйлгээний мэдэгдэл (шууд хадгалагдахгүй, дамжуулалт шифрлэгдсэн байна), дансны хуулга, дансны үлдэгдэл зэрэг;

·        Даатгалтай холбоотой мэдээлэл: Хөрөнгийн мэдээлэл, эрүүл мэндийн болон генетикийн тодорхой мэдээлэл, нөхөн төлбөрийн тохиолдлын дэлгэрэнгүй;

·        Техникийн мэдээлэл: Төхөөрөмжийн ID, IP хаяг, платформ, хэрэглээний статистик.

·        Хүний хувийн мэдээлэлд хамаарах бусад шаардлагатай мэдээлэл

БИД ЯАГААД ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛДАГ ВЭ?

Бид Монгол Улсын Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм, журам, бүтээгдэхүүний үйлчилгээний нөхцөлийн хүрээнд таны мэдээллийг дараах шалтгаанаар цуглуулах, бүртгэх, боловсруулах, ашиглах болон хуваалцах боломжтой:

·        Даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх буюу Даатгалын гэрээ байгуулах, биелүүлэх, удирдах

·        Нөхөн төлбөрийн хүсэлтийг хүлээн авч боловсруулах, шийдвэрлэх

·        Харилцагчид тохирох бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, үйлчилгээний чанарыг сайжруулах

·        Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлэх

·        Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шаардлагыг хангах

·        Санал, гомдолд дүн шинжилгээ хийх, шалгах, нөхөн барагдуулах

·        Хувийн мэдээллийн зөрүүтэй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, таниулан баталгаажуулах

БИД ХЭРХЭН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛДАГ ВЭ?

Бид дараах тохиолдолд таны хувийн мэдээллийг авч, боловсруулна. Үүнд:

·        Веб сайтад бүртгүүлэх үед;

·        Веб сайтын санал болгож буй даатгалын бүтээгдэхүүний үнийн санал авах, худалдан авалт хийх, гэрээ байгуулах үед;

·        Веб сайтад зочилсон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. Үүнд: веб сайтад холбогдсон хэрэглэгчдийн ачаалал, байрлал, веб блогууд болон бусад харилцаа холбооны өгөгдлийн мэдээлэл, таны ашигласан хэрэгслүүд багтана

·        Таныг бидэнтэй холбогдсон бол бид тухайн харилцааны бичлэг, тэмдэглэлийг хадгалж болно.

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ, ХАДГАЛАХ БОЛОН УСТГАХ

Бид Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Практикал даатгал ХХК-ний дотоод бодлого, журам, цахим бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн ерөнхий нөхцөлийн хүрээнд таны хувийн мэдээллийг таны зөвшөөрлийн үндсэн дээр танаас гаргуулан авч, танд дээр дурьдсаны дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлэхтэй холбоотойгоораюулгүй байдлыг ханган боловсруулж, ашиглана. Харилцагч нь өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахаар өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болно.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон компанийн “Нууцын журам”-ын дагуу хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах, аюулгүй байдлыг хангах болон устгах үйл ажиллагааг явуулна. Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой үйл ажиллагааг явуулах компанийн ажилтан бүр нь нууцлалыг чандлан хадгалах баталгаатай байх бөгөөд аюулгүй байдлыг ханган манай үйлчилгээг ашиглаж буй харилцагчийн хувийн мэдээллийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хадгална.

Хүний хувийн мэдээллийг хадгалах хугацаа нь ашиглагдаж буй зорилгоосоо хамааран өөр өөр байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр болон харилцагчийн хүсэлтээр хэдийд ч устгах боломжтой байна.

БИД ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭНТЭЙ ХУВААЛЦДАГ ВЭ?

Практикал даатгал ХХК нь таны мэдээллийг Монгол улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журамд нийцүүлэн дараах эрх бүхий зохицуулагч байгууллага болон хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. Үүнд:

      Аливаа шүүх, прокурорын болон хууль сахиулах байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны шаардлагаар; 

      Эрх бүхий зохицуулагч байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;

      Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан мэдээг бэлтгэн, эрх бүхий зохицуулагч байгууллагад хүргүүлэх;

      Таны мэдээлэлд хандах эрхтэй буюу таныг төлөөлөхөөр итгэмжлэгдсэн эрх бүхий этгээдийн хүсэлтээр;

      Хуульд заасан бусад үндэслэл, шаардлагаар;

ЗӨРЧИЛ, ГОМДЛЫГ МЭДЭГДЭХ

Хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой аливаа зөрчил илэрсэн тохиолдолд харилцагч компанид гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

ХОЛБОО БАРИХ

Хэрэв танд энэхүү нууцлалын бодлоготой холбоотой санал хүсэлт байгаа тохиолдолд доорх хаягаар холбогдоно уу.

      Харилцагчийн үйлчилгээний төв

      Гомдол санал хүлээн авах утас: 7766-7777

      И-мэйл хаяг: insurance@practical.mn

Footer Logo
Та имэйл хаягаа бүртгүүлснээр даатгалын салбарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.
  • phone
  • phone
Практикал даатгал ХХК © 2026. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан