ДААТГАЛЫН ҮНДСЭН ЭРСДЭЛ
Энэхүү бүтээгдэхүүн нь бүх эрсдэлийг хамгаалахгүй ба зөвхөн санамсаргүй, гэнэт учирсан доор заасан эрсдэлүүдээс даатгуулагчийн эд хөрөнгийг хамгаална. Үүнд:
ГАЛЫН ЭРСДЭЛ
БАЙГАЛИЙН ЭРСДЭЛ
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ХОХИРОЛ УЧРУУЛАХ ЭРСДЭЛ
ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ХОХИРОЛ УЧРУУЛАХ ЭРСДЭЛ
САНТЕХНИКИЙН ЭРСДЭЛ
УС ЧИЙГИЙН ЭРСДЭЛ
НЭМЭЛТ ЭРСДЭЛ
Гуравдагч этгээдийн хулгай болон дээрмийн эрсдэл /100,000,000₮ хүртэл/
Цахилгааны эрсдэл /100,000,000₮ хүртэл/
Гуравдагч этгээдийн санаатай хохирол учруулах эрсдэл /100,000,000₮ хүртэл/
Хөрөнгө дагасан бизнес тасалдал. Үүнд:
Нийт үнэлгээний 20%-с хэтрэхгүй
15-30 хоног дахь бизнес тасалдлыг хамарна.
НЭМЭЛТ ХАМГААЛАЛТ
Хохирол үнэлгээний зардал болон хохирлыг бууруулахтай холбогдон гарсан дараах зардал (Даатгалын нэг удаагийн тохиолдолд нийт үнэлгээний 10% хүртэл, жилийн дээд хязгаар нь 100,000,000 төгрөг) Үүнд:
Гал унтраах зардал
Хог хаягдал зайлуулах зардал
Мэргэжлийн үйлчилгээний зардал
Хохирлоос эд хөрөнгөө авран хамгаалахаар авсан арга хэмжээний зардал
ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР
Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авч, нөхөн төлбөр олгох шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор нөхөн төлбөрийг олгоно