
Гадаад аяллын даатгал
Дэлхийн хаана ч сэтгэл амар аялах боломж
Гадаад улс оронд зорчих хугацаанд гэнэтийн осол аваар болон гэнэтийн өвчлөлийн улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, мөн авиа компанийн нислэг саатахаас хамааран даатгуулагчид үүсэх нэр заасан эрсдэлүүдээс хамгаалж, даатгуулагчид нөхөн төлбөр олгоно.

Даатгалын хамгаалалт
Эмнэлэг, эмчилгээний зардал
Даатгуулагчийн гадаад улс оронд зорчих хугацааны гэнэтийн өвчлөл болон гэнэтийн ослын улмаас хэвтэн эмчлүүлэх, хагалгаа, эмчилгээний төлбөр болон эмчлэгч эмчийн бичсэн эм тарианы ердийн, нэн шаардлагатай, зайлшгүй зардлыг сонгосон багцаас хамааран хамгаал
Яаралтай зөөн тээвэрлэх үйлчилгээ
Даатгуулагч гадаад улс оронд гэнэт өвдөх эсвэл гэнэтийн осолд орсон тохиолдолд хамгийн ойрын эмнэлэгт хүргэх эсвэл нутаг орон руу нь тээвэрлэх ажлыг зохион байгуулж, гарсан зардлыг даатгалын үнэлгээ хүртэлх дүнгээр нөхөн төлнө.
Шүдний яаралтай тусламж
Гадаад улс оронд даатгуулагч гэнэтийн өвчлөл, гэнэтийн ослын улмаас шүдний эмчилгээний тусламж шаардлагатай болох тохиолдолд шүд авах, шүдний өвдөлт, халдварын эмчилгээг 450 ам.доллар хүртэл нөхөн төлнө. (Даатгуулагчийн хариуцах хэсэг: 50$)
Гэр бүлийн гишүүний буцах зардал
Даатгуулагч гэнэтийн өвчлөл эсвэл ослын улмаас 10 ба түүнээс дээш хоногоор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон эсвэл нас барсан тохиолдолд хамт дагалдан явагсад өөрийн маршрутын дагуу тээврийн хэрэгслээр буцах боломжгүй болсон тохиолдолд гэр бүлийн нэг г
Зөөн тээвэрлэх
Даатгуулагч гадаад оронд аялах хугацаандаа нас барсан тохиолдолд шарилыг тээвэрлэн, нутагт нь авч ирж улмаар оршуулах газар хүргэх тээврийн зардлыг нөхөн төлнө. Оршуулах, чандарлах эсвэл оршуулгын ёслолын үйл ажиллагааны зардал хамарахгүй болно.
Гэр бүлийн гишүүнийг ирүүлэх зардал
Даатгуулагч гадаад оронд аялах хугацаанд гэнэтийн өвчин эсвэл ослын улмаас 10 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд гэр бүлийн нэг гишүүнийг Монголоос тухайн оронд хүргэх болон эмнэлэгт эргэх, зочид
Монгол руу яаралтай буцах
Даатгуулагчийг гадаад улс оронд аялах хугацаанд гэр бүлийн гишүүдээс хэн нэгэн нь (зөвхөн хамт амьдардаг) нас барсны улмаас даатгуулагч аяллыг зогсоон маршрутын бус тээврийн хэрэгслээр эх орондоо яаралтай буцах тохиолдолд зардлыг нөхөн төлнө.
Эм, тариа хүргэх
Эмчлэгч эмчийн бичсэн эм тухайн байршиж буй газраас олдох боломжгүй тохиолдолд уг эмийг яаралтай илгээх зардлыг нөхөн төлнө.
Мэдээ хүргэх
Учирсан хохирлын тухай гэр рүүгээ яаралтай холбогдох, мэдээ хүргэх үйлчилгээний зардлыг нөхөн төлнө.
Баталгаа гаргах
Ямар нэгэн хуулийн хариуцлагын улмаас шаардлагатай байгаа баталгааг 850 ам.доллар хүртэлх дүнгээр олгоно. Энэ тохиолдолд даатгуулагчийн кредит дансны баталгааг шаардах ба баталгаагаар авсан урьдчилгааг 45 хоногийн дотор даатгуулагч буцаан төлөх ёстой.
Бэлэн мөнгөний урьдчилгаа олгох
Гадаадад аялах хугацаандаа даатгуулагч гэнэт өвдсөн, осолд өртсөн эсвэл эд зүйлс, ачаа тээш нь хулгайлагдсан, алдагдсан нь холбогдох байгууллагын бичиг баримтаар (баримт, гэрчилгээ, бусад зүй ёсны баримт гэх мэт) нотлогдсон бол урьдчилгааг 850 ам.доллар х
Хуулийн зардал
Даатгуулагч гадаад оронд байх хугацаандаа даатгуулагчийн өөрийн буруутай зам тээврийн ослын улмаас шүүхэд татагдах тохиолдолд хуульч, өмгөөлөгчийн зардлыг 2100 ам.доллар хүртэл нөхөн төлнө.
Гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх алдагдах
Гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд шинээр авах эсвэл түүнтэй адилтгах бичиг баримтыг консулын газраас авах зардлыг 200 ам.доллар хүртэл нөхөн төлнө.
Нислэгт бүртгэлтэй ачаа тээш алдагдах үеийн нөхөн төлбөр
Даатгуулагчийн бүртгүүлсэн ачаа тээш болон эд зүйлс тээвэрлэгчийн үйл ажиллагааны улмаас алдагдсан тохиолдолд олж авах, нөхөн бүрдүүлэхэд зориулан 210 ам.доллар хүртэл нөхөн төлнө. Алдагдсан ачаа тээш доод тал нь 21 хоног буюу тээвэрлэгч байгууллагын сана
Ачаа тээш хоцрох үеийн нөхөн төлбөр
Даатгуулагчийн IATA-ийн бүрэлдэхүүнд багтдаг агаарын тээврийн компанид бүртгүүлсэн ачаа тээш 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд ойр зуурын хэрэгцээтэй зүйлс худалдан авах зориулан 100 ам.доллар хүртэл нөхөн төлбөр олгоно
Алдагдсан ачаа тээш, эд зүйлсийн байрлалыг тогтоох, тээвэрлэн хүргэх
Даатгуулагчийн алдагдсан эсвэл хулгайлагдсан ачаа тээш болон хувийн эд зүйлс олдсон тохиолдолд даатгуулагчийн байгаа газарт хүргэх зардлыг 1000 ам.доллар хүртэлх дүнгээр хариуцна. Энэ тохиолдолд даатгуулагч ачаа тээш алдагдсаны улмаас даатгагчаас олгосон
Нислэг саатах
Даатгуулагчийн хуваарьт нислэг 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд нислэг саатсаны улмаас гарах нэмэлт зардалд (зочид буудал, хоол, унааны зардал) зориулан, нислэг хойшлогдсон цагаас хамааран 180 ам.доллар хүртэл нөхөн төлбөр олгоно.
Нислэгээс хоцрох
Даатгуулагч гадаад руу нисэх эсвэл эх орон руугаа буцаж нисэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний эвдрэл гэмтэл эсвэл тухайн зорчиж явсан тээврийн хэрэгслийн осол, эвдрэлийн улмаас олон улсын нисэх газартаа очиж чадаагүйн улмаас урьдчилан захиалсан байсан ни
Амбулаторын эмчилгээний зардал
Даатгуулагчийн гадаад улс оронд зорчих хугацааны гэнэтийн өвчлөл болон гэнэтийн ослын улмаас өдрийн болон амбулаторын эмчилгээний төлбөр болон эмчлэгч эмчийн бичсэн эм тарианы ердийн, нэн шаардлагатай, зайлшгүй зардлыг сонгосон багцаас хамааран хамгаална
Давуу тал

Хамгаалалтын хүснэгт
Эмнэлэг, эмчилгээний зардал | Даатгалын үнэлгээ хүртэл 100% |
Яаралтай зөөн тээвэрлэх үйлчилгээ | Даатгалын үнэлгээ хүртэл 100% |
Шүдний яаралтай тусламж | 450$ |
Гэр бүлийн гишүүний буцах зардал | 5,000$ |
Зөөн тээвэрлэх зардал | Даатгалын үнэлгээ хүртэл 100% |
Гэр бүлийн гишүүнийг ирүүлэх зардал | 850$ |
Монгол руу яаралтай буцах | 5,000$ |
Эм, тариа хүргэх | 1,000$ |
Мэдээ хүргэх | 100$ |
Баталгаа гаргах | 850,000$ |
Бэлэн мөнгөний урьдчилгаа олгох | 850$ |
Хуулийн зардал | 2,100$ |